"Тендерийн баримт бичгээр архивийн нэгж бүрдүүлэх нь" гарын авлагыг шинэчиллээ

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас Нийслэлийн харьяа төр захиргааны байгууллагуудын худалдан авалт хариуцсан мэргэжилтэнүүд болон дүүргийн Худалдан авах ажиллагааны албадын ажилтнуудад Архивын хууль болон холбогдох журам, зааврын дагуу тендерийн баримт бичгээр архивын нэгж бүрдүүлэхэд зориулан бэлдсэн гарын авлагаа шинэчлэлээ. Тендерийн баримт бичиг нь байгууллагын үндсэн үйл ажиллагааны баримт бичиг бөгөөд “шалгарсан” баримт бичгийг байнгын, “шалгараагүй”-г түр буюу 5 жилээр архивладаг. Үүнээс байнга хадгалах тендерийн архивын нэгжийн бүрдэлд 19 төрлийн баримт зайлшгүй ордог. Хэрэв та гарын авлагын дэлгэрэнгүйг сонирхвол файл хэлбэрээр энэ  файлаас үзнэ үү.

Түгээх