Барилгачдын баярын өдрөөр манай залуус "Хүндэт жуух бичиг"-ээр шагнууллаа

Монголын шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний 87 жилийн ойн баярын өдрөөр Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Зураг төсөв, хяналтын хэлтсийн Барилгын инженер С.Болдбаатар, Усны инженер Н.Гантулга нар Барилга хот байгуулалтын яамны "Хүндэт жуух" бичиг гардан авлаа. Нийслэл хотынхоо хөгжил цэцэглэлтийн төлөө мэдлэг, чадвараа зориулан ажиллаж, ая тухтай ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэх, барилгын салбараа хөгжүүлэхэд мэргэжил арга зүйн хувьд ахиц дэвшил гарган салбартаа тэргүүлж яваа шилдэг залуусаараа бахархаж, ажлын өндөр амжилт хүсье.

Түгээх