Тендер гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүд нийслэлийн шилдэг бүтээн байгуулалтын дээд шагнал хүртлээ

Нийслэл авто зам, барилга байгууламж, дэд бүтэц ба инженерийн байгууламж, дэвшилтэт техник, технологи бүхий шинэ үйлдвэр гэсэн дөрвөн салбараас шилдэг бүтээн байгуулалтыг тодруулдаг уламжлалтай. Энэ удаад салбартаа тэргүүлж, шинэ жишиг тогтоосон шилдэг бүтээн байгуулалтаар Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулсан төсөл хөтөлбөрүүд шалгарч, тэдгээрийг гүйцэтгэсэн аж ахуйн нэгжүүд “Нийслэлийн шилдэг бүтээн байгуулалтын дээд шагнал” хүртлээ.

Худалдан авах ажиллагаанд хамгийн сайн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулснаар нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, чанартай бүтээн байгуулалтыг бий болгох суурь тавигддаг. Энэ онд бид 94,9 тэрбум төгрөгийн 177 төсөл хөтөлбөрийн худалдан авалтыг зохион байгуулж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулаад байна. Үүний дүнд 28,15 км автозам, 6,7 км шугам шүлжээ шинээр тавигдаж, 77 байршилд баригдах барилга байгууламжийн зураг төслийг боловсруулах ажил хэрэгжээд байна.  

Хөрөнгө оруулалтын ажлыг хугацаанд нь багтаан чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэхийн хамт хотын хөгжилд шинэ өнгө төрх, шинэ жишиг тогтоож салбартаа тэргүүлсэн “Оч-Наран” ХХК, “Алтанбулаг трейд” ХХК, “Тэгшт плант” “Офис констракшн” ХХК, “Мотор сервис” ХХК, “Улаанбаатар БУК” ХХК, “Наранбулаг-Хан” ХХК, “Төгс зам” ХХК-ийн хамт олонд болон нийт тендерт оролцогч, харилцагч нартаа талархал илэрхийлж, амжилт хүсье.   

Түгээх