Нийслэл хот 2016 онд худалдан авах бараа, ажил, үйлчилгээний ерөнхий төлөвлөгөөгөө баталлаа

Нийслэл хот энэ онд 346,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрийн худалдан авалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Үүнээс 203.5 тэрбум төгрөгийн төсөл хөтөлбөрийг 2016 онд санхүүжүүлэхээр батлав. Энэ онд Нийслэлийн удирдлагыг хэрэгжүүлэхэд 10,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх ба үүнд 1,2 тэрбум төгрөгийн төсөвтэй "Ухаалаг Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотыг утасгүй интернэтжүүлэх төсөл багтаж байна. Харин Хот төлөвлөлт, барилгажуулалт, шинээр дэд бүтэц бий болгоход 95 тэрбум төгрөг, Нийслэлийн өмчийн барилга байгууламжийн их засвар, шинээр өмч бий болгоход 37,4 тэрбум төгрөг, Улаанбаатар хотын хөрсний бохирдлыг бууруулах 1 тэрбум мөн  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажилд 3,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ.  Үүн дээр шинээр дэд бүтэц бий болгох, хот төлөвлөхөд 68,9 тэрбум, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулахад 11,3 тэрбум, Хүүхэдэд ээлтэй Улаанбаатар төслийг хэрэгжүүлэхэд 0,1 тэрбум төгрөгийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг  файлаас авч үзнэ үү.

Түгээх