Тендерт оролцогчдыг "Улаанбаатар худалдан авалт 2016" бизнес чуулга уулзалтад урьж байна

     Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Худалдааны танхимтай хамтран “Улаанбаатар худалдан авалт - 2016” бизнес чуулга уулзалтыг энэ сарын 20-нд хоёр дахь жилдээ зохион байгуулахаар боллоо. Тус чуулга уулзалт нь нийслэлийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж нөхцлийг нэмэгдүүлж хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчинг бүрдүүлэх зорилготой юм.

     Аж ахуйн нэгж, компаниуд нийслэлд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бүх л салбарын төсөл, хөтөлбөрүүдтэй танилцах, хувийн хэвшлийнхэнтэй хэрхэн хамтран ажиллах, ямар бодлого баримтлаж буй талаар мэдээлэл авахаас гадна харилцан санал солилцох, өөрсдийн төслөө танилцуулах, шаардлага нөхцлөө илэрхийлэх боломжтой. Нэгдсэн хуралдаанаар Улаанбаатар хот хөрөнгө оруулалт – 2016, Ногоон худалдан авалт ба санхүүжилт, Төр хувийн хэвшлийн түншлэл зэрэг илтгэлүүдийг тавих юм. Харин Төсвийн хөрөнгө оруулалт, Ногоон хөгжил ба олон улсын санхүүжилт, Хувийн хэвшлийн санаачилга ба концесс гэсэн гурван бүлэг сэдвээр салбар хуралдаан зохион байгуулна.

     Чуулга уулзалт 01 сарын 20-ны өдөр Шангри-Ла зочид буудалд болох тул бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, тендерт оролцогчдыг Улаанбаатар худалдааны танхимын www.ubchamber.mn цахим хуудас болон Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 75757810 утсаар бүртгэлд хамруулж байна. 

Түгээх