Тендерийн үнэлгээний хороонд ажиллах эрхтэй, нийслэлд бүртгэлтэй иргэдийн тоо нэмэгдэж байна

Тендерийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах үнэлгээний хороонд ажиллах эрхтэй 45 иргэнийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар шинээр бүртгэн, НИТХ-аар батлууллаа. Одоогоор Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар болоод бусад нутгийн захиргааны байгууллагуудын үнэлгээний хороонд олон нийтийн хяналт тавьж ажиллах 406 төлөөлөл байна.

Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын хувьд дүүрэг болон нутгийн захиргааны байгууллагуудаас зохион байгуулж буй тендерийн үнэлгээний хороонд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх дэмжлэг үзүүлж ажилладаг. Эдгээр иргэд үнэлгээний хорооны бусад бүрэлдэхүүнтэй адил эрх, үүрэгтэй ба тендерт оролцогчдод тавих шалгуурыг тогтоох, түүнд нийцсэн компанийг сонгохоос гадна уг ажлын гүйцэтгэлд хяналт тавих боломж бүрддэг. Тендер шалгаруулалт болоод төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй ажлын гүйцэтгэлд хяналт тавих сонирхолтой программ хангамж, мэдээллийн технологи, ногоон байгууламжийн салбараар мэргэшсэн А3 гэрчилгээтэй иргэдийн төлөөллийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт бүртгүүлэхийг  урьж байна. 

Түгээх