Манай хамт олон бүх нийтийн цэвэрлэгээнд идэвхитэй оролцлоо

Нийслэлийн иргэдийн ая тухтай ажиллаж, таатай амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор өнгөрсөн бямба гарагт Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас харьяа байгууллага, хэрэгжүүлэгч агентлагууд, дүүргүүдийн ажилтан, албан хаагчдыг хамруулан бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын хамт олон идэвхитэй оролцож, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт буюу 100 айл орчмын BSB цахилгаан барааны дэлгүүрийн өмнөөс Сансарын колонкийн тойрог хүртэлх талбайд их цэвэрлэгээ хийв.

Автозамын болон явган хүний гүүрэн гарцын хашлага хаалт, гудамжны сандал, хогийн сав зэргийг арчиж цэвэрлэснээс гадна замын дагуу хэсгийг цэвэрлэж, дулааны шугам засварын үед үүссэн нүх, шуудуунд хурсан хогийг арилгав. Манай хамт олон нийт 48 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, 20 гаруй шуудай хогийг ачуулан хотынхоо өнгө төрхийг засахад хувь нэмэр орууллаа.

Түгээх