“Төрийн албаны ёс зүй, ёс суртахуун” сэдэвт сургалт сонирхолтой боллоо

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас хамт олны чадавхийг дэмжих, хөгжүүлэх зорилгоор “Төрийн албаны ёс зүй, ёс суртахуун” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Уг сургалтыг  Санхүү эдийн засгийн дээд сургуулийн багш Б.Гүндэгмаа хөтлөж, төрийн албан хаагчид тавигдах ёс суртахууны шаардлага, төрийн албаны онцлог чанар, харилцааны соёл, имиж ба габитар имиж гэсэн дэд сэдвүүдээр сонирхолтой, шинэлэг мэдээллийг өгсөн юм.

Монголчууд Хубилай хааны үеэс төрийн түшмэлийг тохоон томилохдоо эрдэм, чадал, сахилга, нас буюу эрүүл мэндийг шалгуур үзүүлэлт болгон авч үздэг байв. Харин өнөө үед дэлхий нийт хүнлэг, манлайлагч, ажил хэрэгч, боловсон, эрүүл аж төрөх хэвшилтэй хүн төрийн нэрийн өмнөөс нийтийн эрх ашгийг хамгаалж, хариуцлагатай үйлчлилж чадна гэж үзэж байна. Мэргэжлийн нэр төр, мэргэжлийн нэр хүнд, мэргэжлээ үнэлэх үнэлэмжээр төрийн албан хаагчийн түшмэл ёсыг сахих чадвар хэмжигдэнэ. Иймд төрд ажиллаж байгаа хүн бүр ёс зүй, ёс суртахуун, харилцааны болоод биеэ авч явах соёлд хэрхэн анхаарах, өөрийгөө хөгжүүлж, мэдээлэл авч байхыг Б.Гүндэгмаа багш зөвлөлөө.

Түгээх