Манай газрын хамт олон бүх нийтийн цэвэрлэгээнд идэвхитэй оролцлоо

Жил бүрийн хавар Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийслэлийн хэмжээнд хог цэвэрлэгээний аян өрнүүлдэг. Өнгөрсөн амралтын өдөр манай газрын хамт олон 35 хүний бүрэлдэхүүнтэй бүх нийтийн хог цэвэрлэгээнд оролцлоо. Хуваарийн дагуу Нийслэлийн засаг захиргааны 4-р байраас урагш Цэцэг төвийн уулзвар хүртэлх 16000 м.кв ногоон байгууламж 6000 м. кв зорчих хэсгийн зам талбайг цэвэрлэж 22 шуудай хог хаягдлыг Хотын тохижилт газрын хог ачилтын машинд ачуулав. Цэвэрлэгээний үеэр ногоон байгууламжийн дундах хог хаягдал тэр дундаа тамхины иш хамгийн их байсан юм. Энэ өдрийн цэвэрлэгээнд Нийслэлийн нутгийн захиргааны 84 байгууллага цэвэрлэгээнд оролцож, Захирагчийн ажлын албанаас гаргасан хуваарилсан талбайд цэвэрлэгээ хийсэн. 

Түгээх