Зарлал

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

  1. Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газар нь Нийслэлд үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн нэгдсэн мэдээллийн сан бий болгох нарийвчилсан тооллого судалгааны ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
  2. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах баримт бичгийг ирүүлнэ. Үүнд:
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар нотариатаар баталгаажуулах
  • Татварын байгууллагын тодорхойлолт /цахимаар авах/
  • Санхүүгийн тайлан ирүүлэх /2016 оны байдлаар/
  • Сүүлийн 5 жилд хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын мэдээлэл, жагсаалт ирүүлэх
  • Зөвлөхийн хуулийн этгээдийн удирдах болон голлох мэргэжилтнүүдийн намтар

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2017 оны 8 дугаар сарын 16-ны 10:00-16:00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 17:00 цагийн дотор ирүүлнэ үү.

Түгээх