Ёс зүйн хороо

НИЙСЛЭЛИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ГАЗРЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ТАНИЛЦУУЛГА

               Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолоор баталсан "Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 129 дүгээр тогтоолоор батлагдсан "Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам"-ыг хэрэгжүүлэх үүднээс Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт “Ёс зүйн хороо” ажиллаж байна.

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/127 дугаар тушаалаар Ёс зүйн хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулав. 

Ес зүйн хороо нь албан хаагчийн ёс зүйн зөрчлийн талаарх гомдол тухайлбал, албан үүргээ биелүүлэх үедээ иргэд, үйлчлүүлэгчтэй эелдэг бус харьцаж, ялгаварлан гадуурхсан, хүнд суртал гаргасан талаарх гомдол, мэдээллийг хүлээн авч, зөрчлийг шалган тогтоож, дүгнэлт гаргана.

 Холбогдох хууль, тогтоомж:

-Төрийн албаны тухай хууль

-Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолоор баталсан "Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм” 

-Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 129 дүгээр тогтоолоор батлагдсан "Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам" 

Ёс зүйн зөрчлийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авах хаяг:

Та Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын албан хаагчдын талаарх санал, гомдлыг амаар, бичгээр, цахимаар болон биечлэн гаргах боломжтой. 

  • Хаяг: Чингэлтэй Дүүрэг, Багатойруу 15, Самбуугийн Гудамж, Нийслэлийн Засаг Захиргааны IV Байр, 10 давхар.
  •  Утас: (+976) 75757807, Ёс зүйн хорооны нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн

 Имэйл: http://smartcity.mn

Түгээх