Танилцуулга

Алсын хараа

Бид Нийслэлийн бүтээн байгуулалтад манлайлан оролцогч мэргэшсэн байгууллага байна.

Эрхэм зорилго

Бид иргэдийн хэрэгцээнд тулгуурласан чанартай худалдан авалтыг хуулийн хүрээнд олон нийтийн оролцоотойгоор баялаг бүтээгчдийг тэгш өрсөлдүүлэх зарчмаар ил тод орчинд үр ашигтай зохион байгуулна.

Байгууллагын тухай

Нийслэлийн Засаг Даргын A/635 дугаар захирамжаар бүтэц, орон тоо шинэчлэгдсэнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг Даргын 2016 оны А/752 дугаар захирамжаар тус газрын дүрэм шинэчлэн батлагдан 3 хэлтэс, 35 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна.

Бүтэц, орон тоо

  • Дарга - 1
  • Орлогч дарга - 1
  • Захиргаа, санхүүгийн хэлтэс - 12
  • Худалдан авах ажиллагаа зохион байгуулах хэлтэс - 16
  • Хуулийн хэлтэс - 5

Дэлгэрэнгүй

Захиргаа, санхүүгийн хэлтэс

Захиргаа, санхүүгийн хэлтсийн чиг үүрэг

Хэлтсийн чиг үүрэг нь газрын стратегийн зорилтын хүрээнд цомхон, чадварлаг, мэргэшсэн, жинхэнэ төрийн албан хаагчдаар багийг бүрдүүлэх, сургаж хөгжүүлэх, санхүү,төсвийн зарцуулалтыг зүй зохистой зохион байгуулах, тогтоол шийдвэрийн биелэлт, дотоод асуудал, архив бичиг хэрэг, ажиллах нөхцөл боломжоор хангаж газрын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн жигд явуулахад чиглэнэ.

Захиргаа, санхүүгийн хэлтсийн бүрэлдэхүүн:

Албан Тушаал Нэр Утас
1 Хэлтсийн дарга Б.Сэргэлэн 75757803
2 Ахлах мэргэжилтэн С.Рэнцэнмаа 75757807
3 Ахлах нягтлан бодогч З.Отгонбат

Дэлгэрэнгүй

Хуулийн, хяналтын хэлтэс

Хуулийн, хяналтын хэлтсийн чиг үүрэг

Нийслэлийн хэмжээнд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хүрээнд газраас гарч буй албан бичиг, тушаал шийдвэрийг хууль эрх зүйн үндэслэлийг хянах, худалдан авах ажиллагаанд оролцогч иргэн, аж ахуйн нэгж,  хуулийн этгээдэд хууль тогтоомжийн хүрээнд эрх зүйн туслалцаа үзүүлэх. Мөн хууль тогтоомжийн эрх  зүйн орчныг боловсронгуй болгох талаар холбогдох дээд шатны байгууллагад санал боловсруулан  хүргүүлж шийдвэрлүүлэх. Худалдан авах ажиллагааны газрын удирдлага болон мэргэжилтэнг шаардлагатай  мэдээ, мэдээллээр хангах, худалдан авах ажиллагаатай холбогдон гарсан аливаа маргаан, гомдлыг  шийдвэрлэхэд оролцох нь тус хэлтсийн үндсэн чиг үүрэг мөн.

Хууль, хяналтын хэлтсийн бүрэлдэхүүн:

Дэлгэрэнгүй