Танилцуулга

Алсын хараа

Бид Нийслэлийн бүтээн байгуулалтад манлайлан оролцогч мэргэшсэн байгууллага байна.

Эрхэм зорилго

Бид иргэдийн хэрэгцээнд тулгуурласан чанартай худалдан авалтыг хуулийн хүрээнд олон нийтийн оролцоотойгоор баялаг бүтээгчдийг тэгш өрсөлдүүлэх зарчмаар ил тод орчинд үр ашигтай зохион байгуулна.

Байгууллагын тухай

Нийслэлийн Засаг Даргын A/635 дугаар захирамж, Газрын Даргын А/15 дугаар тушаалаар 4 хэлтэс, 35 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна.

Бүтэц, орон тоо

  • Дарга - 1
  • Орлогч дарга - 1
  • Захиргаа, санхүүгийн хэлтэс - 10
  • Худалдан авах ажиллагаа зохион байгуулах хэлтэс - 15
  • Хуулийн хэлтэс - 4
  • Мэдээлэл, технологийн хэлтэс - 4

Дэлгэрэнгүй

Захиргаа, санхүүгийн хэлтсийн чиг үүрэг

Хэлтсийн чиг үүрэг нь газрын стратегийн зорилтын хүрээнд цомхон, чадварлаг, мэргэшсэн, жинхэнэ төрийн албан хаагчдаар багийг бүрдүүлэх, сургаж хөгжүүлэх, санхүү,төсвийн зарцуулалтыг зүй зохистой зохион байгуулах, тогтоол шийдвэрийн биелэлт, дотоод асуудал, архив бичиг хэрэг, ажиллах нөхцөл боломжоор хангаж газрын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн жигд явуулахад чиглэнэ.

Захиргаа, санхүүгийн хэлтсийн бүрэлдэхүүн:

Албан Тушаал Нэр Утас
1 Хэлтсийн дарга С.Оюунцэцэг 75757803
2 Ахлах мэргэжилтэн С.Рэнцэнмаа 75757807
3 Ахлах нягтлан бодогч З.Отгонбат
4 Архивын ажилтан Э.Давааням
5 Тогтоол, захирамж, шийдвэрийн биелэлт, гүйцэтгэл хариуцсан мэргэжилтэн М.Гэрэлтуяа
6 Төлөвлөгөө, тайлан хариуцсан мэргэжилтэн О.Буянжаргал
7 Хяналт, шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Д.Жаргалмаа
8 Нярав А.Алимаа
9 Угтагч, зохион байгуулагч М.Одгэрэл
10 Бичиг хэргийн эрхлэгч Г.Мөнх-Эрдэнэ

Дэлгэрэнгүй

Хуулийн хэлтсийн чиг үүрэг

Нийслэлийн хэмжээнд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хүрээнд газраас гарч буй албан бичиг, тушаал шийдвэрийг хууль эрх зүйн үндэслэлийг хянах, худалдан авах ажиллагаанд оролцогч иргэн, аж ахуйн нэгж,  хуулийн этгээдэд хууль тогтоомжийн хүрээнд эрх зүйн туслалцаа үзүүлэх. Мөн хууль тогтоомжийн эрх  зүйн орчныг боловсронгуй болгох талаар холбогдох дээд шатны байгууллагад санал боловсруулан  хүргүүлж шийдвэрлүүлэх. Худалдан авах ажиллагааны газрын удирдлага болон мэргэжилтэнг шаардлагатай  мэдээ, мэдээллээр хангах, худалдан авах ажиллагаатай холбогдон гарсан аливаа маргаан, гомдлыг  шийдвэрлэхэд оролцох нь тус хэлтсийн үндсэн чиг үүрэг мөн.

Хууль, хяналтын хэлтсийн бүрэлдэхүүн:

Албан Тушаал Нэр Утас
1 Дарга Г.Мөнхнасан 75757804
2 Мэргэжилтэн Б.Баярмагнай 75757810
3 Мэргэжилтэн Э.Дөлгөөн
4 Мэргэжилтэн Б.Оюун-Эрдэнэ

Дэлгэрэнгүй

Худалдан авах ажиллагааны хэлтсийн бүрэлдэхүүн:

Албан Тушаал Нэр Утас
1 Хэлтсийн дарга Н.Амарбаяр 75757805
2 Ахлах мэргэжилтэн Т.Бямбасүрэн 75757810
3 Мэргэжилтэн Б.Түмэнжаргал
4 Мэргэжилтэн Ц.Сэргэлэн
5 Мэргэжилтэн С.Болдбаатар
6 Мэргэжилтэн Л.Одхүү
7 Мэргэжилтэн Т.Сэлэнгэ
8 Мэргэжилтэн Г.Гончигдорж
9 Мэргэжилтэн Х.Баярнаадам
10 Мэргэжилтэн Г.Тэмүүжин
11 Мэргэжилтэн О.Ганболд
12 Мэргэжилтэн Н.Оюунбадрах
13 Мэргэжилтэн Т.Энхболд
14 Мэргэжилтэн А.Ариунсанаа
15 Мэргэжилтэн М.Бямбадорж

Дэлгэрэнгүй

Мэдээлэл, технологийн хэлтсийн бүрэлдэхүүн:

Албан Тушаал Нэр Утас
1 Мэргэжилтэн Э.Наран 75757810
2 Мэргэжилтэн Б.Түвшинтөр

Дэлгэрэнгүй