Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 146-р цэцэрлэгийн барилга 280 ортой

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулсан “Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 146-р цэцэрлэгийн барилга 280 ортой”  ажлыг 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Аж ахуй нэгж байгууллага болон олон нийтэд нээлттэй тендер зарлаж амжилттай зохион байгуулагдаж “Жинсийн орой” ХХК шалгарсан. Тус компани нь үүрэгт ажлаа хугацаандаа чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн 2018 оны 09 дүгээр сарын 01-нд ашиглалтанд хүлээлгэн өглөө.

Тус цэцэрлэг нь ашиглалтанд орсноор 500 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшин 500 эцэг эх ажиллаж хөдөлмөрлөх таатай үйл явдал боллоо.