Тамхигүй орчин ба, Тамхины хор нөлөө

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр батлагдсан “Эрүүл ажлын байр удирдамж”ийн дагуу Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын хамт олон нь 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн эрүүл мэндийн төвтэй хамтран Хорт, буруу зуршлаас татгалзах, эрүүл, зөв амьдралын дэглэмийг дагаж мөрдөх сургалтыг зохион байгууллаа. Энэхүү сургалтаар нийт монголчуудын 47 хувь нь тамхи татдаг гэнэ. Энэ үзүүлэлтээрээ дэлхийн топ аравт багтаж байгаа гэж мэргэжилтнүүд хэлж байсан юм. Мөн халдварт бус өвчнийг үүсгэгч, анхдагч хүчин зүйлд ордог тамхи, хор нөлөө ихтэй ажээ. Тамхи татсаны улмаас иргэд хордож, амь насаа алдах тохиолдол их байгаа гэнэ. Түүгээр ч зогсохгүй нас баралтын тоо хоёрт явж байгаа аж.