БҮТЭЦ, ОРОН ТОО

        Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь 2012 оны Засгийн газрын 190 дүгээр тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын А/20 дугаар захирамжийн дагуу 2013 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 5 хэлтэс, 56 албан хаагчийн орон тоотойгоор батлагдсан. Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/241 дүгээр захирамжаар 4 хэлтэс, 35 хүний бүрэлдэхүүнтэйгээр бүтэц орон тоо батлагдаж, Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/752 дугаар захирамжаар шинэчлэн батлагдсан газрын дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулж байна.

 

ЗАХИРГАА, САНХҮҮГИЙН ХЭЛТСИЙН ЧИГ ҮҮРЭГ, ХЭРЭГЖҮҮЛЭХҮЙЛ АЖИЛЛАГАА

      Чиг үүрэг: Захиргаа, санхүүгийн хэлтэс нь дарга 1, ахлах мэргэжилтэн 2, ахлах нягтлан бодогч 1, тогтоол, захирамж, шийдвэрийн биелэлт, гүйцэтгэл хариуцсан мэргэжилтэн 1, төлөвлөгөө, тайлан хариуцсан мэргэжилтэн 1, бичиг хэргийн эрхлэгч 1, архивын ажилтан 1, нярав 1, угтагч, зохион байгуулагч 1 нийт 10 хүний орон тоотой ажиллана. Энэ нэгжийн үйл ажиллагаа нь чадварлаг төрийн албан хаагчийн хүчээр Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын тасралтгүй, хэвийн, жигд ажиллагааг хангахад чиглэх бөгөөд төрийн захиргааны албан хаагчдыг сургаж хөгжүүлэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах чиглэлээр хөтөлбөр, төлөвлөгөө хэрэгжүүлэх, төрийн захиргааны байгууллагын дотоод үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, үйл ажиллагааны хэрэгжилтэнд үр дүнд хяналт-шинжилгээ үнэлгээ хийх, ажлын гүйцэтгэл сайжруулах, хариуцлага тооцох чиглэлээр ажил зохион байгуулах, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн зөвлөгөө, дэмжлэгээр цаг тухайд нь хангаж төрийн захиргаа, хүний нөөцийн манлайллыг хангах замаар хэрэгжинэ.

ХУУЛИЙН ХЭЛТСИЙН ЧИГ ҮҮРЭГ, ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

     Чиг үүрэг: Хуулийн хэлтэс нь дарга 1, мэргэжилтэн 3 нийт 4 хүний орон тоотой ажиллана. Тус хэлтэс нь худалдан авах ажиллагааны талаарх хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангахтай холбоотой мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, захиргааны хэм хэмжээний актыг хууль эрх зүйн зохицуулалтад нийцүүлэх, захиалагч байгууллага болон худалдан авах ажиллагаанд оролцогч иргэн, аж ахуйн нэгж, хуулийн этгээдэд эрх зүйн туслалцаа үзүүлэх, эрх зүйн орчинг боловсронгуй болгох талаар холбогдох дээд шатны байгууллагад санал боловсруулан хүргүүлэх, худалдан авах ажиллагаатай холбогдон гарсан маргаан, гомдлыг шийдвэрлэхэд оролцох чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ХЭЛТСИЙН ЧИГ ҮҮРЭГ, ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

      Чиг үүрэг: Худалдан авах ажиллагааны хэлтэс нь дарга 1, ахлах мэргэжилтэн 3, мэргэжилтэн 11 нийт 15 хүний орон тоотой ажиллана. Тус хэлтэс нь худалдан авах ажиллагааны талаар төрөөс баримтлаж буй бодлогыг хэрэгжүүлэх, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу худалдан авах ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, Төрийн худалдан авах ажиллагааны цахим системийг ашиглаж худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах, тайлагнах, менежментийн шинэлэг чиг хандлага, сайн туршлага, ур чадварыг ашиглах, нэвтрүүлэх, нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, дүүргийн Худалдан авах ажиллагааны албадад мэргэжил, арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ХЭЛТСИЙН ЧИГ ҮҮРЭГ, ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

     Чиг үүрэг: Мэдээллийн технологийн хэлтэс нь дарга 1, ахлах мэргэжилтэн 1, мэргэжилтэн 2 нийт 4 хүний орон тоотой ажиллана. Тус хэлтэс нь худалдан авах ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын хэмжээнд системийн хэрэглэгчдийг чадавхжуулах, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, байгууллагын үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулах нөхцөл байдлыг бүрдүүлж, мэдээллийн аюулгүй байдал болон мэдээллийн ил тод байдлыг хангах, сургалт, сурталчилгааг хариуцах чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН  ХЭЛТСИЙН ЧИГ ҮҮРЭГ, ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Чиг үүрэг: Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлтэс нь дарга 1, ахлах мэргэжилтэн 1, мэргэжилтэн 4 нийт 6 хүний орон тоотой ажиллана. Тус хэлтэс нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд нийслэлээс тэргүүлэх ач холбогдол өгч байгаа дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг нийтэд үзүүлэх төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төрийн тодорхой чиг үүргийг хувийн хэвшлийн этгээдээр гүйцэтгүүлэх замаар төрийн оролцоог оновчтой болгох, суурь үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хөрөнгө оруулалтын бодлогыг эдийн засгийн хөгжлийн бодлоготой уялдуулж, төсвийн үр ашгийг дээшлүүлэх чиг үүргийг хариуцан ажиллана.