Их хотын их цэвэрлэгээний 90 минут арга хэмжээнд Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нэгдлээ

Жил бүрийн хавар Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийслэлийн хэмжээнд хог цэвэрлэгээний аян өрнүүлдэг. Mанай газрын хамт олон 35 хүний бүрэлдэхүүнтэй бүх нийтийн хог цэвэрлэгээнд оролцлоо. Хуваарийн дагуу туул голын эрэг дагуу туулын гүүрнээс хөрш заан хотхон  хүртэлх 16000 м.кв ногоон байгууламж 4000 м. кв зорчих хэсгийн зам талбайг цэвэрлэж 22 шуудай хог хаягдлыг Хотын тохижилт газрын хог ачилтын машинд ачуулав. Цэвэрлэгээний үеэр ногоон байгууламжийн дундах хог хаягдал тэр дундаа байгальд сөрөг нөлөөтэй шил, лааз, гялгар уут, хамгийн их байсан юм. Цэвэрлэгээнд Нийслэлийн нутгийн захиргааны 84 байгууллага оролцож, Захирагчийн ажлын албанаас гаргасан хуваарилсан талбайд цэвэрлэгээ хийсэн.