Алсын хараа

Бид Нийслэлийн бүтээн байгуулалтад манлайлан оролцогч мэргэшсэн байгууллага байна.

Эрхэм зорилго

Бид иргэдийн хэрэгцээнд тулгуурласан чанартай худалдан авалтыг хуулийн хүрээнд олон нийтийн оролцоотойгоор баялаг бүтээгчдийг тэгш өрсөлдүүлэх зарчмаар ил тод орчинд үр ашигтай зохион байгуулна.

Үйл ажиллагаанд баримтлах зарчим

Төрийн худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална.

Үйл ажиллагааны чиглэл

Чанартай худалдан авалтыг хуулийн хүрээнд, олон нийтийн оролцоотойгоор, баялаг бүтээгчдийг тэгш өрсөлдүүлэх зарчмаар, ил тод орчинд, үр ашигтай зохион байгуулж Нийслэл хотын бүтээн байгуулалтад манлайлан оролцогч мэргэшсэн байгууллага байна.

Газар нь  эрхэм зорилго, стратегийн зорилтын хүрээнд Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг нийгмийн 2017 оны зорилтод тусгагдсан арга хэмжээг үйл ажиллагаандаа уялдуулан ажиллав.

Товч танилцуулга

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь 2012 оны Засгийн газрын 190 дүгээр тогтоолыг үндэслэн 2013 онд Нийслэлийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А/20 дугаар захирамжаар 5 хэлтэс, нийт 56 хүний орон тоотойгоор батлагдсан.

Үүнд: Газрын дарга, Орлогч дарга 2,

  • Худалдан авах ажиллагааны хэлтэс;
  • Цахим худалдан авалт, олон нийттэй харилцах хэлтэс;
  • Зураг төсвийн хяналтын хэлтэс;
  • Хуулийн хэлтэс;
  • Захиргаа, удирдлагын хэлтэс гэсэн бүтэцтэйгээр байгуулагдсан байна.

2014 онд Нийслэлийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн А/34 дүгээр захирамжаар бүтэц орон тоо өөрчлөгдөн 5 хэлтэс, нийт орон тоо 49 болж өөрчлөгдсөн.

 Үүнд: Газрын дарга, Орлогч дарга 2

  • Худалдан авах ажиллагааны хэлтэс;
  • Цахим худалдан авалт, олон нийттэй харилцах хэлтэс;
  • Зураг төсвийн хяналтын хэлтэс;
  • Хуулийн хэлтэс;
  • Захиргаа, удирдлагын хэлтэс.

2016 онд Нийслэлийн засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/635 дугаар захирамжаар 4 хэлтэс, 35 хүний орон тоотой болсон.

Үүнд: Газрын дарга, Орлогч дарга-1,

  • Захиргаа,  санхүүгийн хэлтэс;
  • Хуулийн хэлтэс;
  • Худалдан авах ажиллагааны хэлтэс;
  • Мэдээллийн, технологийн хэлтэс гэсэн нэгжтэй үйл ажиллагаа явуулж байна.