Цэцэрлэгийн барилга 150 ор /Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, 47 дугаар цэцэрлэг/

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулсан “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Цэцэрлэгийн барилга 150 ортой” ажлыг 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Аж ахуй нэгж байгууллага болон олон нийтэд нээлттэй тендер зарлаж амжилттай зохион байгуулагдаж “Морин Сувд” ХХК шалгарсан. Тус компани нь үүрэгт ажлаа хугацаандаа чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн ашиглалтанд хүлээлгэн өглөө. Тус цэцэрлэг нь 20 гаруй багш ажиллагсадтай, 160 гаруй хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэн сургаж хүмүүжүүлж байна.