Цэцэрлэгийн өргөтгөлийн барилга 150 ор /Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 19 дүгээр цэцэрлэг/-ийн ажил

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр цэцэрлэг нь 1941 онд байгуулагдсан бөгөөд тус цэцэрлэгийн 6 бүлэгт 334 хүүхэд сурч хүмүүжиж байсан. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 6 бүлгийн 150 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөлийн барилга баригдсанаар Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 81,7 хувь нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боломжтой болсон.