СХД-ийн 26 дугаар хороо, цэцэрлэгийн барилга/240 ор/

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулсан Сонгинохайрхан дүүргийн 26- дугаар хороо, Цэцэрлэгийн барилга /240 ор/ ажлыг амжилттай хийж гүйцэтгэж хүлээлгэн өлгөө. Тус хороо нь цэцэрлэггүй бөгөөд цэцэрлэгийн насны 1903 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа бөгөөд 350 хүүхдийг хамруулах боломжтой болж 40 хүний ажлын байр шинээр бий болсон. Мөн гэртээ хүүхэд хардаг ажилгүй эцэг, эхчүүд хөдөлмөр эрхлэх боломж бүрдсэн.