Тендерийн нээлт

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан үүрэг болгосны дагуу тендерийн нээлтийг хэвлэл мэдээлэл, олон нийтийн оролцоотой, ил тод зохион байгуулах ажлыг 2019 оны 05 дугаар сараас эхлэн 7 хоног бүрийн баасан гарагт Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт зохион байгуулж байна.

Энэ ажлын хүрээнд Нийслэлийн нутгийн захиргааны 6 байгууллагаас зохион байгуулж буй 19 төсөл, арга хэмжээний тендерийн нээлтийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын хурлын өрөөнд зохион байгуулж, НЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэстэй хамтран LIVE хэлбэрээр youtube мэдээллийн сүлжээ, www.Ulaanbaatar.mn цахим хуудаст байршуулсан ба хэвлэл мэдээллийн байгууллагын 10 гаруй төлөөлөл оролцон телевизийн мэдээлэл бэлтгэж олон нийтэд хүргээд байна.  

Үүний дүнд тухайн төсөл, арга хэмжээний зорилго, ач холбогдол мөн түүнийг хэрэгжүүлэхээр тендерт санал ирүүлсэн аж ахуйн нэгж болон тэдгээрийн санал болгож буй үнийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг шуурхай, бодитой, өргөн хүрээнд хүргэж байна.  Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем /www.tender.gov.mn/-д тендерийн нээлтийн мэдээлэл тухай бүр нийтлэгддэг ч үүнийг олон нийтэд сурталчлах, оролцоог нь дэмжих шаардлага байгаа юм.  

Цаашид 7 хоног тутам Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт болох тендерийн нээлтийг LIVE хэлбэрээр youtube мэдээллийн сүлжээ, www.Ulaanbaatar.mn цахим хуудас болон байгууллагын www.ub-procurement.mn цахим хуудас Facebook page хуудсаар дамжуулан олон нийтэд шууд хүргэхээр төлөвлөн ажиллаж байна.

Нээлт хийгдсэн ажлууд:

“СХД-ийн 1, 20 дугаар хорооны байр, иргэний танхимын засвар /гадна фасад/”-ын ажил 56,0 сая, төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлын нээлт хийсэн. Тендерт нэг ч оролцогч материал ирүүлээгүй.

“СХД-ийн 4, 26 дугаар хорооны байр, иргэний танхимын засвар”-ын ажил 30,2 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлын нээлт хийсэн. Цахим системээр 1 аж ахуй нэгж тендерийн материал ирүүлснийг хүлээн авч оролцогч аж ахуй нэгжүүдийн нэр, санал болгож байгаа үнийн дүн, тендерийн баталгааны хугацаа, хүчинтэй хугацаа зэргийг олон нийтэд зарласан.

“Ус сувгийн удирдах газрын “Пампак бодис худалдан авах ажил” 617,7 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлын нээлтийг хийсэн. Цахим системээр 3 аж ахуй нэгж тендерийн материал ирүүлснийг хүлээн авч оролцогч аж ахуй нэгжүүдийн нэр, санал болгож байгаа үнийн дүн, тендерийн баталгааны хугацаа, хүчинтэй хугацаа зэргийг олон нийтэд зарласан.

Чингэлтэй дүүргийн Дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжих 25,9 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий “Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 14 дүгээр байрны цахилгаан шугамыг шинэчлэн сайжруулах” ажлын тендерийг харьцуулалтын аргаар зарлаж нээлт хийсэн. Тендерт нэг ч оролцогч материал ирүүлээгүй.

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын “Сэлбэ, Улиастай, Түргэний гол дагуу 100 га талбайд ойжуулалт хийх”  ажил 400,0 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлын нээлт хийсэн. Цахим системээр 4 аж ахуй нэгж тендерийн материал ирүүлснийг хүлээн авч оролцогч аж ахуй нэгжүүдийн нэр, санал болгож байгаа үнийн дүн, тендерийн баталгааны хугацаа, хүчинтэй хугацаа зэргийг олон нийтэд зарласан.

Хан-Уул дүүрэгт Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2019 онд хэрэгжих Хан-Уул дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн захиалгат “Ахмад настанд өдрийн зөвлөхийн бус үйлчилгээ үзүүлэх” тендерийн нээлт 14,0 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 2 багцтай ажлын нээлт хийсэн. Цахим системд багц тус бүрд нэг, нэг аж ахуй нэгжийн тендерийн материалыг хүлээн авч оролцогч аж ахуй нэгжүүдийн нэр, санал болгож байгаа үнийн дүн, тендерийн баталгааны хугацаа, хүчинтэй хугацаа зэргийг олон нийтэд зарласан.

Баянзүрх дүүрэгт “Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 97/3, 97/4-р байруудын гадна талбайн тохижилтын ажил” 56,0 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлын нээлт хийсэн. Цахим системээр 1 аж ахуй нэгж тендерийн материал ирүүлснийг хүлээн авч оролцогч аж ахуй нэгжийн нэр, санал болгож байгаа үнийн дүн, тендерийн баталгааны хугацаа, хүчинтэй хугацаа зэргийг олон нийтэд зарласан.