Худалдан авах ажиллагааг эрчимжүүлэх

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас худалдан авах ажиллагааны явцыг эрчимжүүлэх зорилгоор тус газарт эрх шилжин ирсэн ажлын захиалагч байгууллага болох Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албатай уулзалт зохион байгуулан ажиллаж байгаа ба нийслэлд эрх шилжүүлсэн улсын төсвийн хөрөнгөөр боловсролын салбарт хэрэгжих газрын асуудал шийдвэрлэгдээгүй байгаа төсөл, арга хэмжээний талаар Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны орлогч дарга Б.Загдсамбар нартай хэлэлцүүлэх уулзалтад оролцож, хамтран ажиллаа.

Мөн Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дүрмийн 3.1.13 болон 3.1.14 дэх заалт болон 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Нийслэлийн Удирдах ажилтны өргөтгөсөн шуурхай хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын дагуу тус газарт 14 хоног тутамд дүүргүүдийн Худалдан авах ажиллагааны албадтай уулзалт зохион байгуулан ажиллаж байна.

Тус уулзалтаар албадын бүтэц зохион байгуулалтын талаар товч танилцуулга, улсын төсвийн ажлууд, түүний дотор боловсролын салбарын ажлуудыг талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж, газрын асуудал шийдвэрлээгүй, зураг төсөв, ажлын даалгаваргүй ажлуудыг эрчимжүүлэх талаар санал солилцож, туршлага хуваалцлаа.