“Шинэ коронавирус /covid-19/-ийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тус газрын албан хаагчид иргэд, албан байгууллагад зөвлөмж мэдээлэл өгч ажиллав.

            Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Өндөржүүлсэн бэлэн байдлын үед авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/191 дүгээр захирамж, удирдамж батлагдсантай холбогдуулан тус газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/25 дугаар тушаалаар “Гамшгаас хамгаалах болон ажлын тусгай горимоор ажиллах төлөвлөгөө”, “Чингэлтэй дүүргийн бүсчилсэн хороонд хариуцлагатай эргүүл, жижүүрээр ажиллах хуваарь”-ийг баталж, Чингэлтэй дүүргийн 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссоос гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна. 

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 02 дугаар сарын 21-ний өдрөөс 02 дугаар сарын 27-ны өдрүүдэд батлагдсан хуваарийн дагуу өдөр бүр 4-5 албан хаагч эргүүлээр ажиллаж, тус хороонд амьдарч, ажиллаж буй иргэдэд гудамж, зам талбай, нийтийн эзэмшлийн болон үйлчилгээний газар, орон сууцны газарт нус, цэр, шүлсээ хаяхгүй байх, ил задгай бие засах болон хог хаягдлаар орчноо бохирдуулахгүй байх, амны хаалт байнга зүүх, гараа байнга ариутгах талаар заавар зөвлөмжийг 6346 иргэнд танилцуулж, 5763 зөвлөмж тарааж, 334 аж ахуйн нэгж байгууллага болон "Нарлаг дэнж", "Хүчит шонхор" "Нарантуул-2" захуудад хувиараа хөдөлмөр эрхлэгч, хүнсний дэлгүүрүүд, халуун усны газруудад халдваргүйжилт, ариутгал цэвэрлэгээг тогтмол хийх талаар зөвлөмж өгч, ариутгал цэвэрлэгээнд хяналт тавин ажиллаж байна.