Хариуцлагтай аав, ээжийн энгийн дүрэм

            Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийг “Хариуцлагатай хэрэглэгч” сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ хүрээнд хүүхдийн ахуйн хүрээн дэх осолд өртөх нь жилээс жилд нэмэгдэж байгаатай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас “Хүүхэд-Эрхэм хэрэглэгч” нэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулан ажиллалаа. Улсын хэмжээнд 2018 онд гэртээ байхдаа осол гэмтэлд өртсөн 0-15 насы 20428 хүүхэд бүртгэгдсэнээс санамсаргүй осол 19042 бүртгэгдсэн бол 2019 онд 23301 осол гэмтэлд өртсөнөөс санамсаргүй осол 21893 бүртгэгдсэн байна. Иймд эцэг, эхчүүд та бүхэн хүүхдэдээ тавих анхаарлаа бүү сулруулаарай.