Худалдан авах ажиллагаанд цахимаар оролцох тухай товч танилцуулга

1. Хэрэглэгчээр бүртгүүлэх

  • Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn) -д нийлүүлэгчээр бүртгүүлэх.
  • Бүртгүүлэх хэсэгт “Нийлүүлэгчийн мэдээлэл” буюу байгууллагын мэдээлэл, “Хариуцсан ажилтан” буюу цахим системд ААН-ийг төлөөлөн ажиллах ажилтны мэдээлэл гэх талбаруудыг бөглөн бүртгүүлэх хүсэлтээ илгээнэ.
  • Бүртгүүлэх хүсэлтийг баталсан тухай баталгаажуулалтын и-мэйл хүлээн авсан тохиолдолд тухайн и-мэйлийн “энд дарж нэвтэрнэ үү!” холбоос дээр дарж баталгаажуулалтыг хийсний дараагаар системд нэвтрэх эрх үүснэ.

Анхаарах зүйлс

           Бүртгүүлэх хүсэлт бүхий албан бичгийн шаардлага нь:

  • Хүсэлтийн толгой “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт” хаяглагдсан байх
  • Бүртгүүлэх хүсэлт бүхий албан тоот нь байгууллагын тамга тэмдэг, төлөөлөх эрх бүхий этгээдийн гарын үсгээр баталгаажсан байх.
  • Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, аж ахуй нэгжийг төлөөлөх эрх бүхий этгээдийн иргэний үнэмлэхийн хуулбар.

Дээрх шаардлагын дагуу материалаа (*.pdf) форматаар бэлдэж өргөдөл хэсэгтхавсарган илгээнэ.

Таны илгээсэн бүртгүүлэх хүсэлтийг ажлын 3 хоногийн дотор шийдвэрлэж хариуг “Хариуцсан ажилтан” хэсэгт бүртгүүлсэн и-мэйл хаягаар илгээнэ.

2. Тоон гарын үсэг авах

Тоон гарын үсэг олгогч байгууллагын цахим хуудас www.monpass.mn -c тоон гарын үсэг авах заавартай ЭНД ДАРЖ танилцана уу.

Анхаарах зүйлс

Хэрэв цахим тендер шалгаруулалтад оролцох бол тоон гарын үсгийг заавал авсан байх ёстойг анхаарна уу.

3. Тендерт оролцогч болох (төлбөр төлөх)

  • Хэрэглэгчийн эрхээр нэвтэрч орно.
  • Баруун дээд буланд байрлах байгууллагын нэр дээр дарж үндсэн цэс рүү орно.
  • Үндсэн цэсээс тендер шалгаруулалт - > боломжит тш-ын жагсаалт руу орж оролцохоор сонирхсон тендерийн төлбөр төлөх товчийг дарж тендерийн хураамжийг банкны и-мерчантын системээр төлнө.
  • Төлбөр амжилттай төлөгдсөн тохиолдолд үндсэн цэсийн тендер шалгаруулапт- > оролцож буй тш-ын жагсаалтад орж ирнэ.

Анхаарах зүйлс

  • Гүйлгээ хийх карт нь интернэт гүйлгээ хийх эрхтэй байх ёстой бегөөд эрхээ нээлгээгүй тохиолдолд харилцах банкандаа хандаж нээлгэнэ.
  • Хэрэв цахим тендөр шалгаруулалтад оролцож байгаа бол зөвхөн дээрх байдлаар төлбөрөө хийх бөгөөд, захиалагч байгууллагын дансанд тушаахгүй гэдгийг анхаарна уу.
  • Цахим тендерийн хувьд тендерийн баримт бичиг худалдан авах гэсэн ойлголт байхгүй бөгөөд www.tender.gov.mn  системийн нүүр хуудсанд барлах тендерийн урилга хэсгээс тухайн тендер шалгаруулалттай холбоотой баримт бичгийг үнэгүй татаж үзэх боломжтой.

4. Тендерийн баталгаа гаргах

Цахим тендерийн баталгаа гаргахад дараах шаардлагыг хангасан байх ёстой.Үүнд:

  • Тендерийн баталгаа гаргахын тулд тухайн тендерийн хураамжийг төлж тендерт оролцогч болсон байх;
  • Багцтай тендерийн хувьд оролцох багцаа идэвхжүүлсэн байх.

Анхаарах зүйлс

  • Цахим тендерийн баталгаа гаргахдаа www.tender.gov.mn  систем дээрх урилгын дугаарыг харилцах банканд өгөх.
  • Урилгын дугаарыг үндсэн цэсийн тендер шалгаруулалт > оролцож буй тш-с харах боломжтой.

  • Банкнаас цахим тендерийн баталгааг гаргасан эсэхийг тендер шалгаруулалт->оролцож буй тш-ын “Баталгаа” товч дээр дарж шалгах боломжтой.

5.Тендерийн материал илгээх

  • Үндсэн цэсийн тендер шалгаруулалт->оролцож буй тш цэсээс материал илгзэх гэж буй тендерийн урилгын дугаар дээр дарж орон техникийн санал хэсэгт илгээх материалаа (*.pdf) форматаар нэг файлын хэмжээ15mb, нийт файлын хэмжээ lOOmb- с хэтрэхгүй байхаар бэлтгэж хавсаргана, санхүүгийн санал хэсэгт санал болгож буй үнийн дүн болон бусад мэдээллийг бөглөж хадгална.
  • Зөвлөх үйлчилгээний тендер шалгаруулалтын хувьд санхүүгийн саналын материалыг санхүүгийн санал хэсэгт хавсаргана.
  • Техникийн санал, Санхүүгийн санал, Баталгааны мэдээлэл бүрэн эсэхийг шалгаж үзсэний дараа “Материал илгээх” товчийг дарж илгээнэ.

Анхаарах зүйлс

  • Тендер хүлээн авах эцсийн хугацаа дуусахаас өмнө илгээсэн материалаа шинэчлэн дахин илгээх боломжтой бөгөөд “Материал засах” товчийг дарж тоон гарын үсгийн нууц үгийг оруулснаар материалаа шинэчлэх боломжтой болно.
  • Материалаа шинэчилсний дараагаар дахин Материал илгээх” товчийг дарж илгээнэ.

6.Тендерийн баталгаа цуцлах

  • Тендерийн баталгаа цуцлахын тулд баталгаа цуцлах хүсэлтийг цахимаар гаргана.
  • Үндсэн цэсийн Тендер шалгаруулалт->Тендерийн баталгаа хэсгээс тендерээ сонгон “Баталгаа цуцлах” товчийг дарснаар цуцлуулах хүсэлтээ гаргана.

Анхаарах зүйлс

  • Уг гаргасан хүсэлтийг захиалагч байгууллага цахимаар зөвшөөрсний дараа банк баталгааг цуцлах боломжтой болно.