Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь 2012 оны Засгийн газрын 190 дүгээр тогтоолыг үндэслэн 2013 онд Нийслэлийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А/20 дугаар захирамжаар 5 хэлтэс, нийт 56 хүний орон тоотойгоор батлагдсан.

Үүнд: Газрын дарга, Орлогч дарга 2,

  • Худалдан авах ажиллагааны хэлтэс;
  • Цахим худалдан авалт, олон нийттэй харилцах хэлтэс;
  • Зураг төсвийн хяналтын хэлтэс;
  • Хуулийн хэлтэс;
  • Захиргаа, удирдлагын хэлтэс гэсэн бүтэцтэйгээр байгуулагдсан байна.

2014 онд Нийслэлийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн А/34 дүгээр захирамжаар бүтэц орон тоо өөрчлөгдөн 5 хэлтэс, нийт орон тоо 49 болж өөрчлөгдсөн.

 Үүнд: Газрын дарга, Орлогч дарга 2

  • Худалдан авах ажиллагааны хэлтэс;
  • Цахим худалдан авалт, олон нийттэй харилцах хэлтэс;
  • Зураг төсвийн хяналтын хэлтэс;
  • Хуулийн хэлтэс;
  • Захиргаа, удирдлагын хэлтэс.

2016 онд Нийслэлийн засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/635 дугаар захирамжаар 4 хэлтэс, 35 хүний орон тоотой болсон.

Үүнд: Газрын дарга, Орлогч дарга-1,

  • Захиргаа,  санхүүгийн хэлтэс;
  • Хуулийн хэлтэс;
  • Худалдан авах ажиллагааны хэлтэс;
  • Мэдээллийн, технологийн хэлтэс гэсэн нэгжтэй үйл ажиллагаа явуулж байна.