“БАЙГАЛЬД СОЁЛТОЙ БОЛ ГОЁ” аяныг эхлүүллээ

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Хотын соёл” бүх нийтийн аяныг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын албан хаагчид “Би Байгальд Хог Хаяхгүй” уриан дор нэгдэж байгаль орчинд хог хаягдлыг өөрсдийн боломж бололцоогоор цэвэрлэхэд аяны зорилго оршино.

“Байгальд соёлтой бол гоё” аяны удирдамж, зохион байгуулах ажлыг хэрэгжүүлэхдээ дараах чиглэлийг баримтална. Үүнд:

1.    Хог хаягдал нь байгальд хаягдсанаар хэдэн жилийн хугацаанд газар шингэх хугацаа болон түүний хор уршгийг таниулан фэйсбүүк хуудас болон цахим хуудсаар дамжуулан олон нийтэд сурталчлах,

2.     Албан хаагчид “Байгальд соёлтой бол гоё” аяны хүрээг өөрийн цахим хуудасны нүүр зурганд нэмэх,

3.    Албан хаагчдын дунд бие биенийгээ уриалсан челленж явагдах бөгөөд өөрийн цэвэрлэх боломжтой хог хаягдлыг цэвэрлэж өмнө ба дараа гэсэн байдлаар цахим хуудсандаа байршуулна.

--oo0oo--