"Маскаа зүүцгээе, гараа угаая" 2 дугаар аян зохион байгуулагдав

          Улсын онцгой комиссын 4 дүгээр албан даалгавар, Нийслэлийн онцгой комиссын 14 дүгээр хурлын тэмдэглэлээр үүрэг болгосны дагуу "Маскаа зүүцгээе, гараа угаая" 2 дугаар аяныг зохион байгуулж иргэд, аж ахуйн нэгж байгуулагуудыг аянд нэгтгэх, өөрсдийгөө эрсдлээс хамгаалах, ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, амны хаалтаа тогтмол зүүж Коронавируст /Ковид-19/ цар тахал, ханиад томуунаас урьдчилан сэргийлэхийг уриалж байна.