Иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлж буй албан бичгийг цахим хаягаар хүлээн авч шийдвэрлэлтийн хариуг и-мэйлээр эргэн мэдээлж байна.

      Улсын Онцгой Комисс Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгаж улс орон даяар хатуу хөл хорио тогтоосонтой холбогдуулан тусгайлан заасан байгууллагуудаас бусад Төрийн байгууллагуудыг цахимаар ажиллах зохицуулалт хийхийг үүрэг болгосон.  Энэ хүрээнд Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар  дотоод зохион байгуулалт хийж нийт албан хаагчид  цахимаар ажиллаж байна. Тус газар нь Төрийн ажлыг тасралтгүй, хэвийн явуулах үүднээс иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлж буй албан бичгийг info@ub-procurement.mn цахим хаягаар хүлээн авч шийдвэрлэлтийн хариуг и-мэйлээр эргэн мэдээлж байна. Түүнчлэн үйл ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээллийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын албан ёсны цахим хуудас, “Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар” фэйсбүүк хуудсаас авах боломжтой юм.