Тендерт оролцохыг сонирхогчдын анхааралд

Засгийн газрын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн ээлжит бус хуралдааны шийдвэрээр гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn) хэвийн ажиллах бөгөөд тус системээр зарлагдсан тендер шалгаруулалтын нээлтийн хугацааг хойшлуулахгүй, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх улирлын чанартай бүтээн байгуулалтын ажлыг цаг хугацаанд явуулах бодлого барьж байгаа тул тендер шалгаруулалтад оролцохыг сонирхогч этгээдүүд тендерийн материал бүрдүүлэх, төрийн болон холбогдох бусад байгууллагуудаас тодорхойлолт, тодруулга авах зэрэг бэлтгэл ажлаа хангаж, хариуцлагатай ажиллахыг зөвлөмж болгож байна.

Мөн шаардлагатай тохиолдолд Төрийн худалдан авах ажиллагааны газрын it@procurement.gov.mn цахим шуудан болон 263014, 263026, 267023 дугаарын утсаар холбогдоно уу.

ТӨРИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ГАЗАР