Босго үнэ шинэчлэн батлах тухай

Монгол улсын Засгийн газрын 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 124 дүгээр тогтоолоор "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны журмыг сонгоход баримтлах босго үнэ”-ийг шинэчлэн батлав.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8.1, 8.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

  1. “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны журмыг сонгоход баримтлах босго үнэ”-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
  2. Энэ тогтоолоор баталсан босго үнийг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд мөрдөн ажиллахыг бүх шатны Төсвийн ерөнхийлөн захирагч нарт, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхланд даалгасугай.
  3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Босго үнэ шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2013 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 68 дугаар тогтоол, “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 129 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Засгийн газрын 2021 оны 124 дүгээр тогтоолын хавсралтыг ЭНД ДАРЖ үзнэ үү.