"НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ 1 САР" өдөрлөгт ороцлоо

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь Нийслэлийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан Төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй болгох зорилтын хүрээнд 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр байгууллагын үйл ажиллгааг танилцуулах, сурталчилах “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ” өдөрлөгт оролцлоо. Тус өдөрлөгт Мэдээллийн технологийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны хэлтсээс иргэд, аж ахуйн нэгжид худалдан авах ажиллагааны хууль, журмын талаар заавар, зөвлөгөө өгөхөөс гадна нийслэлд хэрэгжих хөрөнгө, оруулалтын төсөл, арга хэмжээний үнэлгээний хороонд оролцох худалдан авах ажиллагааны А3 гэрчилгээтэй иргэдийг бүртгэж ажилласан байна.  

 

НИЙСЛЭЛИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ГАЗАР