Худалдан авах ажиллагааг эрчимжүүлэх

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас худалдан авах ажиллагааны явцыг эрчимжүүлэх зорилгоор тус газарт эрх шилжин ирсэн ажлын захиалагч байгууллага болох Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албатай уулзалт зохион байгуулан ажиллаж байгаа ба нийслэлд эрх шилжүүлсэн улсын төсвийн хөрөнгөөр боловсролын салбарт хэрэгжих газрын асуудал шийдвэрлэгдээгүй байгаа төсөл, арга хэмжээний талаар Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны орлогч дарга Б.Загдсамбар нартай хэлэлцүүлэх уулзалтад оролцож, хамтран ажиллаа.

“Ажлын байран дахь хоол зүй болон эрүүл амьдралын дадал зуршил” сэдэвт сургалт

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь Consumer education center-тэй хамтран 2019 оны 07дугаар сарын 05-ны өдөр “Ажлын байран дахь хоол зүй болон эрүүл амьдралын дадал зуршил” сэдэвт сургалтыг зохион байгуулав.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад зориулсан худалдан авах ажиллагааны сургалт зохион байгуулагдлаа

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дүрэмд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын бүтцийн нэгж, Засаг даргын дэргэдэх холбогдох бусад байгууллагад худалдан авах ажиллагааг хэрэгжүүлэх чиглэлээр мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, дүүргийн худалдан авах ажиллагааны албадын үйл ажиллагаанд хяналт тавьж, шуурхай үүрэг, даалгавар өгч, түүний биелэлтийг хангуулж ажиллах чиг үүрэг тусгагдсан байдаг.

Тендерийн нээлт

​​​​​​​Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан үүрэг болгосны дагуу тендерийн нээлтийг хэвлэл мэдээлэл, олон нийтийн оролцоотой, ил тод зохион байгуулах ажлыг 2019 оны 05 дугаар сараас эхлэн 7 хоног бүрийн баасан гарагт Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт зохион байгуулж байна.

СХД, 13-р хороо Цагдаагийн 3-р хэлтсийн өргөтгөлийн барилгын ажил

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулсан СХД, 13-р хороо Цагдаагийн 3-р хэлтсийн өргөтгөлийн барилгын ажилыг “СНТ групп” ХХК хийж амжилттай хүлээлгэн өглөө.

Их хотын их цэвэрлэгээний 90 минут арга хэмжээнд Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нэгдлээ

Жил бүрийн хавар Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийслэлийн хэмжээнд хог цэвэрлэгээний аян өрнүүлдэг. Mанай газрын хамт олон 35 хүний бүрэлдэхүүнтэй бүх нийтийн хог цэвэрлэгээнд оролцлоо.