Санхүүжих эх үүсвэр

Нийслэлийн төсөв

Салбар

Гудамж талбай тохижуулалт /хасах - Тохижилтийн ажил/

Баримт бичиг хүлээн авах огноо

2019-12-20 11:00

Төсөвт өртөг

100,000,000₮

Байршил

Сүхбаатар дүүрэг11 дүгээр хороо

Нээлт хийх огноо

2019-12-20 11:30
8 хоног үлдсэн


ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2019-11-19

Тендер шалгаруулалтын нэр: Тохижилтын ажил /СБД, 11 дүгээр хороо/
Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ-19/0185

         Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар эрх бүхий тендерт оролцогчдоос Тохижилтын ажил /СБД, 11 дүгээр хороо/
         Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул (tender.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу. Мөн цахим тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан "Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам"-ын (tender.gov.mn) дагуу зохион байгуулж байна.
         Тендерт оролцогч нь тендер илгээхийн өмнө 50000 төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна
Хүлээн авагч байгууллага: Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар
Хүлээн авагч банк: Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 (тавин мянга) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.
Дансны дугаар: 0
Гүйлгээний утга: НХААГ-19/0185 тоот тендерийн материалын үнэ
Харилцагч: Тендерт оролцогч компаний нэр
         Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

         Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ:0
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:0
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 онуудын аль нэг жилд тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа гүйцэтгэсэн байх.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Зураг төсөл боловсруулах байгууллага нь дараах тусгай зөвшөөрөл ирүүлнэ.
Барилга, хот байгуулалтын яамнаас олгодог:
- 1.2.1. 1-10 хүртэл давхар барилга байгууламжийн барилга архитектур, орчны ерөнхий төлөвлөгөө, тохижилт, өндөржилт, барилга бүтээцийн зураг төсөл, барилгын зохион байгуулалтын зураг төсөл (БЗБТ, АГТ, ҮЗБТ) болон түүнээс дээш эсвэл
- ЗТ-8.1 Орчны ерөнхий төлөвлөгөө, тохижилт, өндөржилтийн зураг төсөл.
- 1.2.6. Техник, эдийн засгийн үндэслэл, барилгын төсөв болон түүнээс дээш эсвэл
- ЗТ-11.3 Барилга байгууламжийн засварын ажлын төсөв болон түүнээс дээш.
Ажил гүйцэтгэх байгууллага нь дараах тусгай зөвшөөрөлтэй байх бөгөөд гэрчилгээний хуулбар хувийг ирүүлнэ.
Барилга, хот байгуулалтын яамнаас олгодог:
- 2.1.1. Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт болон түүнээс дээш эсвэл
- БА-8.1 Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил болон түүнээс дээш.
Тусгай зөвшөөрлийн хугацаа нь тендерийн хүчинтэй байх хугацаанд хүчин төгөлдөр байна. Хэрэв тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан бол эрх бүхий байгууллагын хугацааг сунгасан тухай шийдвэрийг ирүүлнэ.
Түншлэлийн гишүүн болон туслан гүйцэтгэгчид нь гүйцэтгэх ажил үүргийнхээ дагуу тусгай зөвшөөрөлтэй байна.


         Тендерийн хамт 1000000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

         Тендерийг 2019 оны 12-р сарын 20 ний өдрийн 11 цаг 0 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 12-р сарын 20-ний өдрийн, 11 цаг 30 минутад нээнэ.

         Гадаадын этгээд: эрхгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон холбогдох бусад материалыг www.tender.gov.mn, www.ub-procurement.mnцахим хуудаснаас, бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу-15, Нийслэлийн Засаг захиргааны 4-р байр, 10 дугаар давхар, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Утас: 75757810
  • Нийслэлийн Засаг даргын 2019-09-30-ны өдрийн А/1008 захирамж ирсэн.
  • НХААГ даргын 2019-10-04-ний өдрийн А/146 дугаар тушаалаар үнэлгээний хороо байгуулагдсан.
  • НХОГ-аас ажлын даалгавар ирсэн.
  • ТББ боловсруулж, зарласан
  • 11.30-д нээнэ
Тендерийн материал хүлээн авч байна.
Тендерийн материал хүлээн авч байна.
Тендерийн материал хүлээн авч байна.
Файлын нэр Файлын төрөл
СБД 11-р хороо тохижилт