Санхүүжих эх үүсвэр

Нийслэлийн төсөв

Салбар

Тохижилтын ажил

Баримт бичиг хүлээн авах огноо

2020-02-13 10:00

Төсөвт өртөг

10,000,000₮

Байршил

Сонгинохайрхан дүүрэг12 дугаар хороо

Нээлт хийх огноо

2020-02-13 10:30


ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2020-01-30

Тендер шалгаруулалтын нэр: Тохижилтын ажил /СХД, 12 дугаар хороо/
Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ-19/193

         Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар эрх бүхий тендерт оролцогчдоос Тохижилтын ажил /СХД, 12 дугаар хороо/
         Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул (tender.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу. Мөн цахим тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан "Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам"-ын (tender.gov.mn) дагуу зохион байгуулж байна.
         Тендерт оролцогч нь тендер илгээхийн өмнө 50000 төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна
Хүлээн авагч байгууллага: Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар
Хүлээн авагч банк: Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журмын дагуу тендерт оролцох хураамж 50.000 /тавин мянга/ төгрөгийг www.tender.gov.mn–ээр банкны цахим төлбөр тооцооны системийг ашиглан төлнө.
Дансны дугаар: Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журмын дагуу тендерт оролцох хураамж 50.000 /тавин мянга/ төгрөгийг www.tender.gov.mn–ээр банкны цахим төлбөр тооцооны системийг ашиглан төлнө.
Гүйлгээний утга: НХААГ-19/193тоот тендерийн материалын үнэ
Харилцагч: Тендерт оролцогч компаний нэр
         Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

         Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ:Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 онуудын борлуулалтын орлогын дундаж нь төсөвт өртгийн 50 хувиас багагүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 30 хувиас багагүй байх.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүнг дараах шалгуур үзүүлэлтүүдийн аль нэгээр эсвэл [1] болон [2] дахь заалтын нийлбэрээр тус тус тодорхойлно. Үүнд:
- Байгууллагын дансны үлдэгдэл /Харилцагч банкны/
-Арилжааны банкны зээлийн авч болох мөнгөн дүн бүхий зээлийн тодорхойлолт /Банкны судлан үзэж зээл олгох боломжтой гэсэн тодорхойлолтыг үнэлгээнд харгалзахгүй/.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүнг Сангийн сайдын 2015 оны 343 дугаар тушаалаар батлагдсан “Санхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн загвар”-ын 3.2.2 /е/-д “Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө=Мөнгө түүнтэй адилтгах хөрөнгө + Санхүүгийн хөрөнгө + Дансны авлага гэсэн үзүүлэлтүүдээр дүгнэнэ” гэж заасны дагуу тодорхойлно.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:0
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 онуудын аль нэг жилд төсөвт өртгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлыг доод тал нь 1 удаа үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байх.
/Тухайн ажил гүйцэтгэсэн гэрээний хуулбар, улсын комисс хүлээж авсан актын хуулбар, тухайн ажлыг цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэсэн тухай захиалагчийн тодорхойлолтыг ирүүлнэ/.
Ижил төстэй ажилд тохижилтын ажил болон түүнээс дээш ажлыг хийж гүйцэтгэсэн туршлагыг тооцно.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:Зураг төсөл боловсруулах байгууллага нь дараах тусгай зөвшөөрөлтэй байх бөгөөд гэрчилгээний хуулбар хувийг ирүүлнэ.
Барилга, хот байгуулалтын яамнаас олгодог:
1.2.1. 1-10 хүртэл давхар барилга байгууламжийн барилга архитектур, орчны ерөнхий төлөвлөгөө, тохижилт, өндөржилт, барилга бүтээцийн зураг төсөл, барилгын зохион байгуулалтын зураг төсөл (БЗБТ, АГТ, ҮЗБТ) болон түүнээс дээш эсвэл
ЗТ-8.1 Орчны ерөнхий төлөвлөгөө, тохижилт, өндөржилтийн зураг төсөл болон түүнээс дээш
1.2.6. Техник, эдийн засгийн үндэслэл, барилгын төсөв болон түүнээс дээш эсвэл
ЗТ-11.3 Барилга байгууламжийн засварын ажлын төсөв болон түүнээс дээш.
Ажил гүйцэтгэх байгууллага нь дараах тусгай зөвшөөрөлтэй байх бөгөөд гэрчилгээний хуулбар хувийг ирүүлнэ.
Барилга, хот байгуулалтын яамнаас олгодог:
2.1.1. Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт болон түүнээс дээш эсвэл
БА-8.1 Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил болон түүнээс дээш.
Тусгай зөвшөөрлийн хугацаа нь тендерийн хүчинтэй байх хугацаанд хүчин төгөлдөр байна. Хэрэв тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан бол эрх бүхий байгууллагын хугацааг сунгасан тухай шийдвэрийг ирүүлнэ.
Түншлэлийн гишүүн болон туслан гүйцэтгэгчид нь гүйцэтгэх ажил үүргийнхээ дагуу тусгай зөвшөөрөлтэй байна.
/Тусгай зөвшөөрлийн гэрчилгээг хавсралт, гэрээний хамт ирүүлнэ/


         Тендерийн хамт 0 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

         Тендерийг 2020 оны 2-р сарын 13 ний өдрийн 10 цаг 0 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 2-р сарын 13-ний өдрийн, 10 цаг 30 минутад нээнэ.

         Гадаадын этгээд: 0

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу-15,
Нийслэлийн Засаг захиргааны IV байр, 10 дугаар давхар,
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар,
Утас: 75757810

www.tender.gov.mn, www.ub-procurement.mn


  • Нийслэлийн Засаг даргын А/1008 дугаартай захирамж гарсан.
  • 2019-10-04-ний өдрийн Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын А/146 дугаартай тушаалаар үнэлгээний хороо байгуулагдсан
  • 2019-12-06-ны өдөр НХОГ-аас тохижилтын ажлын төлөвлөлтийн даалгавар ирүүлсэн.
  • 2019-12-10-ны өдөр ТББ боловсруулж, тендер шалгаруулалтын онцгой журам, харьцуулалтын аргаар зарласан.
  • 2019-12-18-ны өдөр нээхэд нэг ч тендер ирээгүй.
  • 2019-12-19-ний өдөр дахин харьцуулалтын аргаар зарласан.
  • 2019-12-30-ны өдөр нээхэд нэг ч тендер ирээгүй.
  • 2019-12-30-ны өдөр дахин харьцуулалтын аргаар зарласан.
  • 2020-01-15-ны өдөр нээхэд нэг ч тендер ирээгүй.
  • 2020-01-16-ны өдөр дахин зарласан.
  • 2020-01-29-ний өдөр нээхэд нэг ч тендер ирээгүй.
  • 2020-01-30-нд дахин зарласан
  • 2020-02-13-нд нээнэ
Тендерийн материал хүлээн авч байна.
Тендерийн материал хүлээн авч байна.
Тендерийн материал хүлээн авч байна.