Санхүүжих эх үүсвэр

Нийслэлийн төсвийн хөрөнгө

Салбар

Зураг төсөв боловсруулах ажил

Баримт бичиг хүлээн авах огноо

2020-10-02 11:00

Төсөвт өртөг

41,000,000₮

Байршил

Улаанбаатар хотУлаанбаатар хот

Нээлт хийх огноо

2020-10-02 11:30


ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААРХ ЗАРЛАЛ

Огноо: 2020-05-15
         1. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь Төмөр замын 2 дугаар анги орчмын халаалтын зуухтай газруудыг хагах 2Ф400 мм-ийн шугамаас үргэлжлүүлэн Улиастайн гүүр хүртэл татах 1.8 км дулааны шугамын ажлын зураг төсөв -ийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

         2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь НХААГ-20/0126 дугаартай болно.

         3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг / нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт / ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
                    3.1 Улсын бүртгэлийн гэрчилгээний эхээс хийсэн өнгөт хуулбар
3.2 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тодорхойлолт
3.3 Харьяа дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй тухай тодорхойлолт
3.4 Захиргааны хэргийн шүүхийн тодорхойлолт /Энэхүү тодорхойлолтод Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалтын талаар тусгасан байна./
3.5 Одоогийн ба сүүлийн 3 жилийн хугацаанд тендерт оролцогчийн оролцсон аливаа шүүхийн зарга, маргааны талаарх мэдээлэл: /Шүүхийн ерөнхий зөвлөлийн төрөлжсөн архивын тодорхойлолт/
Дээрх тодорхойлолтыг тендер зарлагдсан өдрөөс хойш авсан байх ба тендер нээсэн өдрийн байдлаар хүчин төгөлдөр байна
3.6 Хугацаа хэтэрсэн зээл болон зээлийн хүүгийн өргүй тухай харилцагч банкны тодорхойлолтыг улсын бүртгэлийн гэрчилгээнд заасан банк тус бүрээс ирүүлнэ.
3.7 Татварын ерөнхий газрын www.e-tax.mta.mn сайтыг ашиглан цахим тодорхойлолтыг ирүүлэх ба ингэхдээ хуудсын доод хэсэгт байрлах тоо, тэмдэгт орсон 36 оронтой нууц дугаарыг гаргацтай байхаар ирүүлнэ. Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татвар хураамж, төлбөрөө төлсөн байна. Тодорхойлолт нь тендер нээсэн өдрийн байдлаар хүчин төгөлдөр байна.
3.8 Ижил төстэй ажлыг хамгийн багадаа нэг удаа гүйцэтгэсэн байвал зохих хугацаа: Төсөвт өртгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй ажил гүйцэтгэсэн байна. Сүүлийн 2 жил ( 2018, 2019 он) гүйцэтгэсэн ажлын гэрээ, акт, захиалагчийн тодорхойлолтыг хавсаргана.
3.9 Борлуулалтын хэмжээ: Сүүлчийн 2 жил /2018, 2019 он/-ийн борлуулалтын орлогын дундаж нь төсөвт өртгийн 50%-иас багагүй байна.
3.10 Голлох болон инженер техникийн ажилтнуудын дэлгэрэнгүй мэдээллийг ирүүлнэ.
 Дулааны инженер-1 /мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан байх/,
 Зураг төслийн инженер-1 /мэргэжлээрээ 1-ээс дээш жил ажилласан байх/,
 Мэргэшсэн төсөвчин-1 эсвэл дээрх инженерүүдийн аль нэг нь мэргэшсэн төсөвчин байх
3.11 Тусгай зөвшөөрлийн хуулбарыг эхээс баталгаажуулж ирүүлэх
3.12 Зураг төсөл боловсруулах байгууллага нь:
Барилга, хот байгуулалтын яам
1.3.1. Дулааны шугам гол сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн ажлын зураг эсвэл
ЗТ-3.5 Дулааны гол (магистраль) шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн ажлын зураг
Эрчим хүчний яам
3.9.9. 0.7-40.0 кгх/см2 даралттай шугам, хоолой, ЦТП-ны техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах эсвэл
3.9.10 0.7-40.0 кгх/см2 болон түүнээс дээш даралттай шугам, хоолой, ЦТП-ны техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах

         4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2020-05-15-ний 10:00:00 цагаас 2020-05-27-ний 10:00:00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2020-05-27 -ний 10:30:00 цагийн дотор ирүүлнэ үү.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу-15,
Нийслэлийн Засаг захиргааны IV байр, 10 дугаар давхар,
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар,
Утас: 75757807
Цахим хаяг: www.tender.gov.mn, www.ub-procurement.mn
  • Нийслэлийн Засаг даргын А/527 дугаар захирамжаар эрх шилжин ирсэн.
  • Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын А/63 дугаар тушаалаар үнэлгээний хороо байгуулагдса
  • Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газарт ажлын даалгаврыг ирүүлэх тухай албан бичиг хүргүүлсэн.
  • Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас ажлын даалгавар ирүүлсэн
  • Зөвлөх үйлчилгээний дэлгэрэнгүй зарлалыг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр зарласан. 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ийн 10:10 цагт тендерийн нээлт болно.
  • 2020 оны 05 дугаар сарын27-ны өдрийн 10:10 цагт тендерийн нээлт хийхэд ДНТ ХХК, Зурагтөсөл консалтинг ХХК, Сээмий ХХК, АЕСН ХХК, тендер ирүүлсэн.
  • Зөвлөх үйлчилгээний тендерийн баримт бичгийг хураангуй жагсаалтад орсон ДНТ ХХК, Зурагтөсөл консалтинг ХХК, Сээмий ХХК, АЕСН ХХК, Хангайн нар ХХК зөвлөхүүдэд урилга хүргүүлэн тендер шалгаруулалтыг зарласан.
  • 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 11 цаг 50 минут хүртэл материал хүлээн авахад ДНТ ХХК, Сээмий ХХК, АЕСН ХХК техникийн санал ирүүлсэн.
  • Санхүүгийн санал нээх тухай мэдэгдэл хүргүүлсэн.
  • 2020 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн 10 цаг 00 минутад санхүүгийн саналыг нээсэн.
  • Тендерт оролцогчидод мэдэгдэл хүргүүлсэн
  • НЗДТГ-т зөвлөмж хүргүүлсэн.
  • Гэрээ хийгдсэн.
Дэлгэрэнгүй жагсаалт авж байгаа.
Дэлгэрэнгүй жагсаалт авж байгаа.
Дэлгэрэнгүй жагсаалт авж байгаа.