Санхүүжих эх үүсвэр

Нийслэлийн төсөв

Салбар

Зураг төсөв боловсруулах ажил

Баримт бичиг хүлээн авах огноо

2021-08-03 00:00

Төсөвт өртөг

67,200,000₮

Байршил

Сонгинохайрхан дүүрэг30 дугаар хороо

Нээлт хийх огноо

2021-08-03 00:00


ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААРХ ЗАРЛАЛ

Огноо: 2021-07-23
         1. Нийслэлийн Засаг даргын Захирамж нь 1 дүгээр хорооллын арын гэр хороолол дундуур шинээр баригдах авто зам /Сонгинохайрхан дүүрэг, 30, 31 дүгээр хороо/ -ийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

         2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь НХААГ-21/143 болно.

         3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг / нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт / ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
                    3.1.Улсын бүртгэлийн гэрчилгээний эхээс хийсэн хуулбарыг ирүүлнэ.
3.2.Зам, тээврийн хөгжлийн яамнаас олгодог 2.8.1.4. Хотын авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах болон түүнээс дээш тусгай зөвшөөрлийн хуулбарыг ирүүлнэ.
3.3.Сүүлийн 5 жил (2016, 2017, 2018, 2019, 2020 он)-ийн эцсийн баталгаажуулсан санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийн хамт ирүүлнэ.
Сүүлийн 5 жил (2016, 2017, 2018, 2019, 2020 он)-ийн аль нэг жилийн борлуулалтын орлогын хэмжээ нь төсөвт өртгийн 30 хувиас багагүй байна.
3.4.Сүүлийн 5 жил (2016, 2017, 2018, 2019, 2020 он)-д хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалтыг хүснэгтээр ирүүлэх бөгөөд төсөвт өртгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа хийж гүйцэтгэсэн байна. Сүүлийн 5 жил (2016, 2017, 2018, 2019, 2020 он)-д гүйцэтгэсэн ажлын гэрээ, акт, захиалагчийн тодорхойлолтыг хавсаргана.
3.5.Голлох болон инженер техникийн ажилтнуудын дэлгэрэнгүй мэдээллийг ирүүлнэ.
3.6.Монгол Улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө тухайн тендер нээсэн өдрийн байдлаар бүрэн төлсөн байна. Мөн дараах тодорхойлолтуудыг тендер зарлагдсан өдрөөс хойш авсан байх ба тендер нээсэн өдрийн байдлаар хүчин төгөлдөр байна. Үүнд:
3.6.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тодорхойлолт
3.6.2.Захиргааны хэргийн шүүхийн тодорхойлолт
(Энэхүү тодорхойлолтод Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалтын талаар тусгасан байна.)
3.6.3.Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн тусгай архивын тодорхойлолт
(Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-ээр дамжуулан ирүүлнэ.)
3.6.4.Татварын ерөнхий газрын www.e-tax.mta.mn сайтыг ашиглан татварын цахим тодорхойлолт
(Хуудсын доод хэсэгт байрлах тоо, тэмдэгт орсон 36 оронтой нууц дугаарыг гаргацтай байхаар ирүүлнэ.)
3.6.5.Төрийн үйлчилгээний цахим (ТҮЦ) машинаас ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт
3.6.6.Хугацаа хэтэрсэн зээл болон зээлийн хүүгийн өргүй тухай харилцагч банкны тодорхойлолт
(Улсын бүртгэлийн гэрчилгээнд заасан банк тус бүрээс ирүүлнэ.)
Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

         4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2021-07-23-ний 13:29:39.5730000 цагаас 2021-08-04-ний 10:00:39.5730000 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2021-08-04 -ний 10:30:39.5730000 цагийн дотор ирүүлнэ үү.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу-15,
Нийслэлийн Засаг захиргааны IV байр, 10 дугаар давхар,
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар,
Утас: 75757807
Цахим хаяг: www.tender.gov.mn, www.ub-procurement.mn
  • НЗД-ын 2021.06.30-ний өдрийн А/523 дугаар захирамжаар эрх шилжсэн. Газрын даргын 2021.07.01-ны өдрийн А/82 дугаар тушаалаар үнэлгээний хороо байгуулагдсан. 2021.07.01-ний өдөр захиалагчийн хяналт тавих байгууллагад ажлын даалгавар ирүүлэх тухай албан бичиг хүргүүлсэн. 2021.07.09-ны өдөр НАЗХГ-с зураг төсөв боловсруулах даалгавар ирүүлсэн. 2021.07.23-ны өдөр зарласан. 2021.08.04-ны өдөр нээлт хийнэ. 2021.08.06-нд хураангуй урилга үүсгэн зарласан. 2021.08.16-нд нээнэ.
Дэлгэрэнгүй жагсаалт авж байгаа.
Дэлгэрэнгүй жагсаалт авж байгаа.
Дэлгэрэнгүй жагсаалт авж байгаа.