Санхүүжих эх үүсвэр

Нийслэлийн төсөв

Салбар

Зураг төсөв боловсруулах ажил

Баримт бичиг хүлээн авах огноо

2019-01-15 00:00

Төсөвт өртөг

9,600,000₮

Байршил

Улаанбаатар хотУлаанбаатар хот

Нээлт хийх огноо

2019-01-15 00:00


ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААРХ ЗАРЛАЛ

Огноо: 2018-09-20
         1. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар нь Эмнэлгийн барилгын их засварын зураг төсөв -ийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

         2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Нийслэлийн нийгмийн салбарын барилга байгууламжийн зураг төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний ажил. Тендерийн дугаар: НХААГ-18/0088
-Багц 1 Эмнэлгийн барилгын их засварын зураг төсөв

         3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг / нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт / ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
                    3.1 Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг нотариатаар баталгаажуулж ирүүлнэ.
3.2 Тусгай зөвшөөрлийн хуулбарыг нотариатаар баталгаажуулж ирүүлнэ.
3.3 Барилга хот байгуулалтын яамны:
-1.2.4. Дотор усан хангамж, ариутгах татуурга, халаалт, салхивч агаар сэлгэлт, хөргөлтийн систем, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл
-1.2.5. Дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл (10 кВ хүртэл ) Дотор радио холбоо, галын болон бусад дохиоллын систем, дохиолол, мэдээллийн байгууламжийн зураг төсөл, хамгаалалтын систем, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологи, компьютер хангамжийн дотоод сүлжээ, гадна салбар шугам сүлжээний зураг төсөл орон сууц, олон нийт, үйлдвэрийн барилгын болон тоног төхөөрөмжийн хянах, хэмжих хэрэгсэл /КИП/, автоматикийн зураг төсөл тусгай зөвшөөрлийн хуулбар
3.4 Ижил төстэй хийж гүйцэтгэсэн ажлын туршлагын талаарх мэдээлэл /2016, 2017 он/
3.5 Зөвлөх хуулийн этгээдийн ажиллах боловсон хүчний чадавхийн талаарх мэдээлэл /голлох инженер техникийн ажилчдын ур чадварын мэдээлэл, туршлага/
3.6 Зөвлөх хуулийн этгээдийн санхүүгийн чадавхийн мэдээлэл /2016, 2017 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан/
3.7 Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө тухайн тендер нээсэн өдрийн байдлаар бүрэн төлсөн байна.
Татварын ерөнхий газрын www.e-tax.mta.mn сайтыг ашиглан цахим тодорхойлолтыг ирүүлэх ба ингэхдээ хуудсын доод хэсэгт байрлах тоо, тэмдэгт орсон 36 оронтой нууц дугаарыг гаргацтай байхаар ирүүлнэ.
Тодорхойлолт нь тендер нээсэн өдрийн байдлаар хүчин төгөлдөр байна.
3.8 Харьяа дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй тухай тодорхойлолт
3.9 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт
3.10 Хугацаа хэтэрсэн зээл болон зээлийн хүүгийн өргүй тухай харилцагч банкны тодорхойлолтыг улсын бүртгэлийн гэрчилгээнд заасан банк тус бүрээс ирүүлнэ.
3.11 Тухайн хуулийн этгээдийн байнгын үйл ажиллагаа явуулдаг орон нутгийн шүүхийн тодорхойлолтыг ирүүлэх /иргэн болон захиргааны хэргийн шүүх/. Энэхүү тодорхойлолтоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал илэрсэн тохиолдолд үнэлгээнд харгалзаж үзнэ.

         4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2018-09-20-ний 00:00:00 цагаас 2018-09-20-ний 10:00:00.8410000 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2018-09-20 -ний 10:00:00.8410000 цагийн дотор ирүүлнэ үү.

Чингэлтэй дүүрэг, Багатойруу-15, Самбуугийн гудамж,
Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байр, 10 давхар,
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар,
1011 тоот. Утас: 75757810
Дэлгэрэнгүй жагсаалт авж байгаа.
Дэлгэрэнгүй жагсаалт авж байгаа.
Дэлгэрэнгүй жагсаалт авж байгаа.
Дэлгэрэнгүй жагсаалт авж байгаа.
Дэлгэрэнгүй жагсаалт авж байгаа.