Байгууллагын бүтэц, зохион байгуулалт
- Нүүр хуудас
- Байгууллагын бүтэц
- Захиргаа, санхүүгийн хэлтэс
- Төлөвлөлт, худалдан авах ажиллагааны хэлтэс
- Хууль, эрх зүйн хэлтэс
- Мэдээллийн технологийн хэлтэс
Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомж, салбарын бодлого зорилтын хүрээнд хэрэгжүүлэх чиг үүргийг байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд оновчтой тусгах, биелэлт үр дүнг нэгтгэн тайлагнах, хяналт тавих, хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх, санхүүгийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хяналт тавих, тайлагнах, газрын өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах, нэгжүүдийн уялдаа холбоог хангах, газрын даргад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ.
Худалдан авах ажиллагааны талаар төрөөс баримталж буй бодлогыг хэрэгжүүлэх, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу худалдан авах ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, техникийн тодорхойлолт, ажлын даалгавар, техник үндэслэл, зураг төсвийг холбогдох хууль тогтоомж, стандартын дагуу хянах, Төрийн худалдан авах ажиллагааны цахим системийг ашиглаж худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах, тайлагнах, нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, дүүргийн Худалдан авах ажиллагааны албадад мэргэжил, арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Тус хэлтэс нь байгууллагын үйл ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд явуулахад хууль эрх зүйн дэмжлэг үзүүлж, мэргэжил арга зүйгээр хангах, худалдан авах ажиллагаа болон төр хувийн хэвшлийн түншлэлийн чиглэлээр хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал боловсруулах, байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа хууль, тогтоомжид нийцэж байгаа эсэхэд удирдамж, төлөвлөгөөний дагуу дотоод хяналт шалгалт хийх, байгууллагыг хууль хяналтын байгууллага болон шүүхэд төлөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллана.
Төрийн Худалдан авах ажиллагааны цахим системийг Төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхийн хүрээнд хөтлөн хэвийн үйл ажиллагааг хангах, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, байгууллагын мэдээллийн технологийн хэвийн үйл ажиллагааг хангах, мэдээллийн аюулгүй байдал болон мэдээллийн ил тод байдлыг хангах, сургалт, сурталчилгааг хариуцах, удирдлагыг үнэн зөв мэдээллээр хангах чиг үүргийг тус тус хэрэгжүүлж байна.