Тус газрын Ёс зүйн дэд хорооноос Монгол Улсын Их хурлаас 2024 оны 27 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр”, Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 109 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ”-г хэрэгжүүлэх, сурталчлан таниулахаар 10 төрлийн тараах материалын эх бэлтгэж, Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна.


Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар
Захиргаа, санхүүгийн хэлтэс
Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан
ахлах мэргэжилтэн Ө.Оюунчимэг
716 тоот өрөө, Утас: 75757807