БҮТЭЦ, ОРОН ТОО

        Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь 2012 оны Засгийн газрын 190 дүгээр тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын А/20 дугаар захирамжийн дагуу 2013 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 5 хэлтэс, 56 албан хаагчийн орон тоотойгоор байгуулагдсан. Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/241 дүгээр захирамжаар 4 хэлтэс, 35 хүний бүрэлдэхүүнтэйгээр бүтэц орон тоо батлагдаж, Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/752 дугаар захирамжаар шинэчлэн батлагдсан газрын дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулж байна.

Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/1059 дүгээр захирамжаар 5 хэлтэс, 41 хүний бүрэлдэхүүнтэйгээр бүтэц, орон тоо батлагдаж үйл ажиллагаагаа явуулж байна. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулах тухай” А/1128 дугаар захирамжаар НХААГ-ын бүтцээс “Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хэлтэс”-ийг хасаж, чиг үүргийг “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-д шилжүүлснээр Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь 4 хэлтэс, 40 хүний орон тоотой болсон.

Нийслэлийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/1128 дугар захирамжаар 4 хэлтэс, 40 хүний орон тоотой болсон.

Үүнд: Газрын дарга, Дотоод аудитор 

  • Захиргаа, санхүүгийн хэлтэс;
  • Хууль, эрх зүйн хэлтэс;
  • Төлөвлөлт, худалдан авах ажиллагааны хэлтэс;
  • Мэдээллийн технологийн хэлтэс гэсэн нэгжтэй үйл ажиллагаа явуулж байна.

ЗАХИРГАА, САНХҮҮГИЙН ХЭЛТСИЙН ЧИГ ҮҮРЭГ, ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Бүтэц, чиг үүрэг: Захиргааны хэлтэс нь дарга 1, хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтэн 1, ахлах нягтлан бодогч 1, хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн 1, тогтоол, захирамж, шийдвэрийн биелэлт  хариуцсан мэргэжилтэн 2, төлөвлөгөө, тайлан хариуцсан мэргэжилтэн 1, архивын зааварлагч-арга зүйч 1, бичиг хэргийн эрхлэгч 1, дотоод ажлын зохион байгуулагч-нярав 1, угтагч, зохион байгуулагч 1 нийт 11 хүний орон тоотой ажиллаж байна.

Тус хэлтэс нь Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомж, салбарын бодлого зорилтын хүрээнд хэрэгжүүлэх чиг үүргийг  байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд оновчтой тусгах, биелэлт үр дүнг нэгтгэн тайлагнах, хяналт тавих, хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх, санхүүгийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, тайлагнах, газрын өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах,  нэгжүүдийн уялдаа холбоог хангах, газрын даргад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх чиг үүрэг хэрэгжүүлдэг.

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХЭЛТСИЙН ЧИГ ҮҮРЭГ, ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Бүтэц, чиг үүрэг: Хууль, эрх зүйн хэлтэс нь дарга 1, ахлах мэргэжилтэн 1, мэргэжилтэн 3, нийт 5 орон тоотой ажиллаж байна.

Тус хэлтэс нь байгууллагын үйл ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд явуулахад хууль, эрх зүйн дэмжлэг үзүүлж, мэргэжил арга зүйгээр хангах, худалдан авах ажиллагааны чиглэлээр хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал боловсруулах, байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа хууль, тогтоомжид нийцэж байгаа эсэхэд удирдамж, төлөвлөгөөний дагуу дотоод хяналт шалгалт хийх, байгууллагыг хууль хяналтын байгууллага болон шүүхэд  төлөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг.

ТӨЛӨВЛӨЛТ, ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ХЭЛТСИЙН ЧИГ ҮҮРЭГ, ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Бүтэц, чиг үүрэг: Төлөвлөлт, Худалдан авах ажиллагааны хэлтэс нь дарга 1, ахлах мэргэжилтэн 4, мэргэжилтэн 11, Хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, тайлан хариуцсан мэргэжилтэн 1, Зураг, төсөв хариуцсан мэргэжилтэн 1 нийт 18 хүний орон тоотой ажиллаж байна.

Тус хэлтэс нь худалдан авах ажиллагааны талаар төрөөс баримталж буй бодлогыг хэрэгжүүлэх, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу худалдан авах ажиллагааг зохион байгуулах, техникийн тодорхойлолт, ажлын даалгавар, техник үндэслэл, зураг төсвийг холбогдох хууль тогтоомж, стандартын дагуу хянан хүлээн авсны дагуу Төрийн худалдан авах ажиллагааны цахим системийг ашиглаж худалдан авах ажиллагааг зохион байгуулах ил тод байдлыг хангах, тайлагнах, нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, дүүргийн Худалдан авах ажиллагааны албадад мэргэжил, арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ХЭЛТСИЙН ЧИГ ҮҮРЭГ, ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Бүтэц, чиг үүрэг: Мэдээллийн технологийн хэлтэс нь дарга 1, Мэдээллийн технологи хариуцсан ахлах мэргэжилтэн 1, Вэб программ хариуцсан мэргэжилтэн 1, сургалт, олон нийттэй харилцах мэргэжилтэн 1,  нийт 4 хүний орон тоотой ажиллаж байна.

Тус хэлтэс нь Төрийн Худалдан авах ажиллагааны цахим системийг Төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхийн хүрээнд хөтлөн хэвийн үйл ажиллагааг хангах, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, байгууллагын мэдээллийн технологийн хэвийн үйл ажиллагааг хангах, мэдээллийн аюулгүй байдал болон мэдээллийн ил тод байдлыг хангах, сургалт, сурталчилгааг хариуцах, удирдлагыг үнэн зөв мэдээллээр хангах чиг үүргийг хэрэгжүүлдэг.