УРИА
Бидний үйлдэл-Бидний ирээдүй.
АЛСЫН ХАРАА
Нийслэлийн бүтээн байгуулалтад манлайлан оролцогч мэргэшсэн байгууллага байна.
ЭРХЭМ ЗОРИЛГО
Худалдан авах ажиллагааг ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хариуцлагатай зохион байгуулахад оршино.
ҮНЭТ ЗҮЙЛ
-Мэргэшсэн албан хаагчид,
-Байгууллагын нэр хүнд.
ЧИГ ҮҮРЭГ
Газар нь дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.
- Худалдан авах ажиллагааг ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй хариуцлагатай байх зарчимд нийцүүлэн хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах.
- Төсвийн ерөнхийлөн захирагчийн худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, батлуулах, хэрэгжүүлэх.
- Төсвийн ерөнхийлөн захирагчийн худалдан авах ажиллагааны ерөнхий төлөвлөгөөг Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр батлуулах, төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах, эрх шилжүүлэх, төлөвлөгөө батлах ажлыг холбогдох хууль, журмын дагуу гүйцэтгэх.