Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд заасны дагуу худалдан авах ажиллагаанд оролцогчдыг чадавхижуулах, худалдан авах ажиллагаа цахим хэлбэрт шилжсэнийг олон нийт аж ахуй нэгж байгууллагад хүртээмжтэй болгох зорилгоор энэхүү сургалтыг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулж байна.

Хамрах хүрээ:

Тендер оролцогч аж ахуйн нэгж, байгууллагуудад

Хугацаа:

Сургалт 2018 оны 12 дугаар сарын 13 - ны өдөр Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байрны 2-р давхрын хурлын зааланд 08:30 - 12:30 цаг хүртэл явагдана.

Сургалтын агуулга:

  • Тендерт хэрхэн амжилттай оролцох вэ ? 
  • Төрийн худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn цахим системийн ашиглалтын талаар.
  • Дотоодын давуу эрхийн зөрүүг хэрхэн тооцуулах тухай.