НИЙСЛЭЛИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ГАЗРЫН ТҮҮХЭН ЗАМНАЛ

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь 2012 оны Засгийн газрын 190 дүгээр тогтоолыг үндэслэн 2013 онд Нийслэлийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А/20 дугаар захирамжаар 5 хэлтэс, нийт 56 хүний орон тоотойгоор батлагдсан.

Үүнд: Газрын дарга, Орлогч дарга 2,

  • Худалдан авах ажиллагааны хэлтэс;
  • Цахим худалдан авалт, олон нийттэй харилцах хэлтэс;
  • Зураг төсвийн хяналтын хэлтэс;
  • Хуулийн хэлтэс;
  • Захиргаа, удирдлагын хэлтэс гэсэн бүтэцтэйгээр байгуулагдсан байна.

2014 онд Нийслэлийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн А/34 дүгээр захирамжаар бүтэц орон тоо өөрчлөгдөн 5 хэлтэс, нийт орон тоо 49 болж өөрчлөгдсөн.

 Үүнд: Газрын дарга, Орлогч дарга 2

  • Худалдан авах ажиллагааны хэлтэс;
  • Цахим худалдан авалт, олон нийттэй харилцах хэлтэс;
  • Зураг төсвийн хяналтын хэлтэс;
  • Хуулийн хэлтэс;
  • Захиргаа, удирдлагын хэлтэс.

2016 онд Нийслэлийн засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/635 дугаар захирамжаар 4 хэлтэс, 35 хүний орон тоотой болсон.

Үүнд: Газрын дарга, Орлогч дарга-1,

  • Захиргаа,  санхүүгийн хэлтэс;
  • Хуулийн хэлтэс;
  • Худалдан авах ажиллагааны хэлтэс;
  • Мэдээллийн, технологийн хэлтэс.

Нийслэлийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/249 дугаар захирамжаар 5 хэлтэс, 41 хүний орон тоотой болсон.

Үүнд: Газрын дарга, Орлогч дарга-1,

  • Захиргаа,  санхүүгийн хэлтэс;
  • Хуулийн хэлтэс;
  • Худалдан авах ажиллагааны хэлтэс;
  • Мэдээллийн, технологийн хэлтэс;
  • Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлтэс гэсэн нэгжтэй үйл ажиллагаа явуулж байна.

Нийслэлийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/1128 дугаар захирамжаар 4 хэлтэс, 40 хүний орон тоотой болсон.

Үүнд: Газрын дарга

  • Захиргаа,  санхүүгийн хэлтэс;
  • Хууль, эрх зүйн хэлтэс;
  • Төлөвлөлт, худалдан авах ажиллагааны хэлтэс;
  • Мэдээллийн технологийн хэлтэс гэсэн нэгжтэй үйл ажиллагаа явуулж байна.