Жишиг баримт бичгийн төсөлд санал авах тухай
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.3 дахь заалтыг үндэслэн “Зөвлөх үйлчилгээ худалдан авах тендерийн жишиг баримт бичиг”-ийн төслийг боловсруулж байна.
Иймд доорх жишиг баримт бичгийн төсөлтэй танилцаж, саналаа бичгээр болон Хууль, эрх зүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн batzul_ts@mof.gov.mn munkhtsetseg_g@@mof.gov.mn цахим шуудангаар 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн дотор ирүүлнэ үү.
Холбоо барих утас: 267648, 267416