НОМ, ГАРЫН АВЛАГА

Авлигатай тэмцэх газар нь Монгол Улсад шударга ёсыг бэхжүүлэх, төрийн байгууллагын үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангах, хүнд суртал, чирэгдлийг арилгах, авлигын гэмт хэргийг илрүүлэх, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах, хянан шалгах талаар цогц арга хэмжээг хэрэгжүүлэн, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх ажлыг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэдийн өргөн оролцоотойгоор улсын хэмжээнд зохион байгуулдаг.

Дэлгэрэнгүй


 

ХЭВЛЭМЭЛ МАТЕРИАЛ, СУРТАЛЧИЛГАА

Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, ерөнхий нөхцөл байдал болон урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг түгээх,  авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг мэдээлж байна.

Дэлгэрэнгүй


ВИДЕО

Нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхол нь нийтийн ашиг сонирхолтой буюу албан хаагчийн ажил үүргээ тэгш шударгаар, хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэх үүрэгтэй нь зөрчилдөх, зөрчилдөж болзошгүй тул энэхүү зөрчлийг зүй зохистойгоор удирдан зохицуулаагүйгээс улмаар авлига үүсэх орон зайг бий болгодог. Албан тушаалаа урвуулан ашиглах боломжийг бууруулж, ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй буюу үүсэх нөхцөл байдал бий болсон бол энэ талаар журмын дагуу мэдүүлж, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой юм.

Дэлгэрэнгүй