"ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ АЯНЫГ 03 ДУГААР САРЫН 01-ЭЭС ЭХЛҮҮЛЭХЭЭР ЗАРЛАЛАА.

     Жендэрийн үндэсний хорооноос Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүн амын сангийн “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн дэмжлэгтэйгээр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан үндэсний хэмжээний “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” аяныг 03 дугаар сарын 01-ний өдрөөс 04 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал 1 сарын хугацаатайгаар зохион байгуулж буйг зарласан хэвлэлийн бага хурал зохион байгуулагдлаа.

      Тус аяны хүрээнд Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас Жендэрийн үндэсний хороотой хамтран “Жендэрийн эрх тэгш байдал” сэдэвт сургалтыг 2022 оны 03-р сарын 07-ны өдөр нийт албан хаагчдадаа зохион байгуулан ажиллалаа.

    Тус аяны зорилго нь: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах төрийн бодлого, хууль тогтоомжийг аж ахуйн нэгж, байгууллага, олон нийтэд сурталчлан таниулах, жендэр, жендэрийн хэвшмэл ойлголт, жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, сайн туршлага, санаачлагыг түгээн дэлгэрүүлэх, эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдэд тулгарч буй тэгш эрх зөрчигдөж байгаа асуудлуудыг хөндөн хэлэлцүүлж, олон нийтийн дуу хоолойг сонсох, асуудлыг шийдвэрлэх арга замыг нь тодорхойлон хэрэгжүүлэх, төрийн байгууллагуудад хүргэх, ухуулга нелееллийн ажлыг өрнүүлэхэд чиглэж байна.