Тендерийн баталгааг хэрхэн цуцлах вэ?
Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.6 дах хэсэгт Захиалагч «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчтой гэрээ байгуулсны дараа тендерийн баталгааг хүчингүй болгоно.
20.7.Дараахь тохиолдолд тендерийн баталгааг улсын орлого болгоно:
20.7.1.тендерт оролцогч тендерийг нээсний дараа, тендерийн хүчинтэй хугацаа дуусахаас өмнө өөрийн тендерээс татгалзсан;
20.7.2.«хамгийн сайн» үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогч гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэлд заасан хугацаанд гүйцэтгэлийн баталгааг ирүүлээгүй, эсхүл гэрээ байгуулахаас татгалзсан.
20.7.3.тендерт оролцогчийн гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн.
/Энэ заалтыг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./ гэж тус тус заасан байна.