“САЙН ҮЙЛСИЙН АЯН”

“Улаанбаатар марафонд нэгдэцгээе” Нийслэлийн Засаг даргын нэрэмжит цом аялуулах аянд Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нэгдэж нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, зорилтот бүлгийн иргэдэд тусламж дэмжлэг үзүүлэх зорилгоор Чингэлтэй дүүргийн алслагдсан 18 дугаар хороотой хамтран зохион байгуулсан.

Тус аяны хүрээнд асран хамгаалах үр хүүхэдгүй ганцаараа амьдардаг өндөр настан болон өрх толгойлсон эцгийн судалгааг гаргуулан 4 өрхийг сонгож байгууллагын албан хаагчдаас “САЙН ҮЙЛСИЙН АЯН”-д цугларсан хандиваар 4 багц 15 нэр төрлийн хүнсний болон өргөн хэрэглээний барааг хүргүүлсэн.